Хайх зүйлээ бичнэ үү

мин

Кларисс Агбеньену: Микү Таширо, Тина Трстеньяк нар гол өрсөлдөгчид

Жүдо бөх надад соёл, мэдлэг, маш олон найз нөхөд өгсөн.


Олон улсын жүдо бөхийн холбоо алдарт жүдочдоос товчхон ярилцлага авч, спорт сонирхогчдод хүргэж байгаа билээ. Манай гавьяат тамирчин Д.Сумъяа ч энэ “байцаалтанд” орсон билээ. IJF энэ удаад 63 кг-ийн жингийн дэлхийн аварга Францын Кларисс Агбеньенуг онцолжээ.

-    Сүүлийн жилүүдэд 63 кг-д тэргүүлэхийн төлөө та, Тина Трстеньяк хоёр өрсөлдөж байгаа. Жиндээ тэргүүлэх ямар байдаг вэ?
-    Би цаасан дээр л тэргүүлж байгаа болохоор энэ талаар огт боддоггүй. Олимпийн аварга болсон хойноо л би жиндээ тэргүүллээ гэж хэлж чадна.
-    Таны гол өрсөлдөгчид хэн бэ?
-    Ямар ч эргэлзээгүй Микү Таширо, Тина Трстеньяк хоёрыг хэлнэ.
-    Барилдааныхаа ямар хэсгийг сайжруулах гэж боддог вэ?
-    Хэвтээ барилдаан дээр ажиллах шаардлагатай. Олон янзын шидэлт сурахыг чармайж байна.
-    Жүдод юуг хамгийн их үнэлдэг вэ?
-    Иппон ялалт.
-    Жүдо танд юу өгсөн гэж боддог вэ?
-    Жүдо бөх надад соёл, мэдлэг, маш олон найз нөхөд өгсөн. Хамгийн гол нь өөрийгөө хянаж чаддаг болсон.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
37
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.