Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Тедди Ринер: Жижиг тэмцээнд түрүүлснээс том тэмцээнд бэлтгэж байсан нь дээр

Би татами дээр гарах болгондоо яг одоо ялагдаж болно гэдгээ 100 хувь ухаардаг.


Дэлхийн 10 удаагийн аварга жүдоч Тедди Ринерийн дасгалжуулагч Франк Шамбили саяхан шавиа Баку, Токиод болох ирэх хоёр ДАШТ-д оролцохгүй гэж зарлан, олныг шуугиулаад амжсан билээ. Бразилийн “Эстадао” сэтгүүлийн газраас Теддитэй ярилцлага хийсэн байна.

-    Хэзээ нэгэн цагт ялагдана гэдгээ ойлгодог уу?
-    Би татами дээр гарах болгондоо яг одоо ялагдаж болно гэдгээ 100 хувь ухаардаг. Өөрийгөө ялагдашгүй гэж боддоггүй. Хэрэв би ингэж боддог бол ялагдах магадлал маш өндөр байх сан.
-    Чиний ялалтын цуврал маш урт үргэлжилж байна. Гэхдээ чи тэмцээн уралдаан олон өнждөг. Яагаад?
-    Би маш эрт буюу 18 настайдаа дэлхийн аварга болсон. Тэр цагаас хойш олон юм өөрчлөгджээ. Миний юманд хандах хандлага өөрчлөгдөж, ухаан суусан. Барилдах боломж гарах болгонд барилдаад байх хэрэггүй гэдгийг би ухаарсан юм. Хэрэв чамд чухал, том зорилго байвал түүндээ бэлтгэ. Том тэмцээнд гэмтэлгүй, формтой орох нь чамд юу ч өгөхгүй бас нэгэн тэмцээнд түрүүлэхээс илүү чухал.
-    Манай Бразилид хүнд жингийн хоёр сайн тамирчин байна. Давид Моура, Рафаэль Сильва. Тэдний талаар юу хэлэх вэ?
-    Хоёулаа сайн жүдочид. Сильва тогтмол сайн барилдаж, байнга л шагналын тавцан дээр зогсож байдаг. Риод тэр гэмтэлтэй байсан ч хүрэл медаль хүртэж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадсан. Би түүнийг их хүндэлдэг.

-    Танд сайн бэлтгэл хангагч олоход хэцүү байдаг уу?
-    Тиймээ, ялангуяа Францад тун хэцүү. Манайд хүнд жингийн гайгүй бөх 3-4 л бий. Тиймээс дасгалжуулагч бид хоёр бэлтгэлийн аргаа өөрчилж, Япон, Бразил, Гүрж гээд дэлхийг тойрон бэлтгэл хийдэг болсон. Гадаадын олон бөхтэй бэлтгэл хийх тусам надад сайн.
-    Бразилид ямар байна?
-    Сайхан байна. Хүмүүс нь жүдод дуртай. Би Бразилид заримдаа бэлтгэл хийдэг. Наранд шараад, ард иргэд нь аз жаргалтай, цаг агаар ч сайхан.
-    Хөлбөмбөгт дуртай юу?
-    Дуртай, би шилдэг довтлогч. Миний хувьд нэгт жүдо, харин хөлбөмбөг бол миний хоёр дахь амьдрал.

-    Хөлбөмбөгийн ДАШТ-д очиж үзэх санаа байна уу?
-    Чадахгүй байх, энэ зун бэлтгэл их байгаа. Уг нь ганц хоёр тоглолт үзчихмээр л байх юм.
-    Ямар баг дэлхийн аварга болох бол?
-    Хүмүүст сонсогдохооргүй хариулья. Бразил. Миний хариултыг хэнд ч битгий хэлээрэй, нууц шүү.
-    Хүнд жингийнхэн том биетэй, тарган залуус байсныг чи өөрчилсөн. Чи өндөр, булчинлаг. Олон хүн чамайг дууриахыг хүсдэг.  

-    Би баяртай байна. Надад хөнгөхөн, хурдан жүдо таалагддаг. + 100 кг-д над шиг биетэй жүдоч олон гарч ирээсэй гэж боддог.
-    Дараагийн олимп жүдогийн эх оронд болно. Чиний хувьд маш том сорилт болох байх даа.
-    Япон улс маш олон хүчтэй бөхтэй. Тэд нутагтаа маш сайн барилддаг. Миний хувьд том шалгалт болох тул маш сайн бэлтгэнэ дээ. Яагаад гэвэл одоо миний гол зорилго бол “Токио 2020” олимпийн наадам.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
14
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.