Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Нийгмийн даатгалын хууль ААН, иргэдэд хүндрэл учруулдагт хүмүүс БУХИМДДАГИЙГ батлах постууд


Нийгмийн даатгалын хууль гэх татвараас ч их мөнгийг хувь хүний халаас бүрээс хуулийн дагуу "хумсалж авдаг" аймшигт хууль Монгол Улсад мөрдөгддөг. Энэ хуулийн дагуу иргэн таны ихэнх орлогоос нийгмийн даатгалын шимтгэл суутгадаг билээ. Иргэн Та, нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж хэзээ нэг цагт авах эсэхээс(авахгүй ч байж мэднэ) үл шалтгаалан орлого л олсон бол нийгмийн даатгал буюу "нийгмийн татвараа" төлөх үүрэгтэй. Жишээ нь, Монголын нягтлан бодогчид группт Нийгмийн даатгал төлөхгүй байж болох уу гэх асуултад дараах хариулт иржээ. Энэ группт нэгдсэн нягтлангууд практикт гарч буй туршлагаа бие биетэйгээ хуваалцдаг. 

1. Нийгмийн даатгалыг сайн дураараа төлж болох болов уу? 

2. Хувь хүний хүсэл ерөөс хамаагүй.

3. Гэтэл үнэндээ Нийгмийн даатгалыг сайн дураар төлөх, төлж буй хүний хүсэл, эрмэлзлэлийг харгалзах олон улсын практик ч байдаг. 

4. Хуулийн заалтад "сайн дураар" гэх үг ч бий. 

5. Харин бодит байдалд Хөдөлмөрийн гэрээгээр ч зогсохгүй, нэг удаагийн ажил гүйцэтгэх гэрээгээр иргэн та орлого олсон ч Нийгмийн даатгалын 11 хувийг орлогоосоо заавал төлнө. 

6. Тэр бүү хэл, аж ахуйн нэгжүүд нэг удаа ажил хийлгүүлсэн хүнд хөлсийг нь өгөхдөө ажилгүйдлийн тэтгэмж төлөх үүрэг хүлээдэг юм байна. 

7. Үүний шалтгааныг нэг удаа ажил хийж буй ажилтан нийгмийн даатгал аль нэг байгууллагаар төлүүлдэггүй гэх үндэслэлээр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажил хийлгүүлэх хүн тань заавал ажил хийдэг, ажилтай орлоготой монгол хүн байвал, ажил олгогч та бага мөнгө төлнө гэсэн үг. 

8. Эндээс ажилгүй хүмүүсээр ажил хийлгүүлж, мөнгө өгөх хэрэггүй гэсэн амьдралын логик аяндаа урган гарч ирнэ. 

9. Ажилгүйдлийг бууруулах үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлоготой зөрчилддөг хууль байж магадгүй. 

10. Тэтгэвэрийнхэн бүр ч хачирхалтай. 

11. Портерийн жолооч, 100 айлын барилгынханаас ажил үйлчилгээ авахад хүртэл нийгмийн даатгал төлнө гээч. 

12. Энд бас нэг тохиолдлыг бичжээ. 

13. Харин дээр дурдсан бүх хүндрэл хуулиа ягштал биелүүлж, орлого бүрээс нийгмийн даатгалын шимтгэл суутгах гэж оролддог Нийгмийн даатгалын байгууллага, ажлын хамаг хахир хатууг хийдэг байцаагчдад хамаагүй. 

14. Учир нь Нийгмийн даатгалын байцаагчид бол жинхэнэ төрийн хар хүмүүс шүү дээ. 

15. Тиймээс ч Нийгмийн даатгалын хавтгайруулсан хуулийг биелүүлэхгүй байгаа аж, ахуйн нэгж болон иргэнийг Зөрчлийн хуулиар торгох эрх, дарх эдэлж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Б.ЛХАГВАЖАВ "ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ДАЛАЙЛГАСАН 6000 БАЙЦААГЧ АВИЛГА АВДАГ СИСТЕМ ХӨГЖИХ ГЭЖ БАЙНА"

16. Эцэст нь, Нийгмийн даатгалтай холбоотой хачирхалтай асуудлууд дээр дурдсанаас олон байдгийг тэмдэглээд, ажил хийхэд хүндрэлтэй байгааг уламжилж байна.  

Нийгмийн даатгалыг тойрсон асуудалтай холбоотой нийтлэл ҮРГЭЛЖЛЭХ болно. Уншигч Та Нийгмийн даатгалын хууль, журамтай холбоотой өөрт тохиолдож буй хачирхалтай асуудлыг олон нийтэд болон шийдвэр гаргагчдад хүргэхийг хүсвэл сэтгэгдэл үлдээнэ үү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
15
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.