Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хойд Солонгос Трамптай уулзахад бэлэн гэлээ

Сингапурт БНАСАУ-ын төлөөлөгч нартай уулзах ёстой байсан боловч тэд ирээгүй, сураггүй болжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтаа цуцалсан талаараа зарласан билээ. Харин Хойд Солонгосын Засгийн газраас Америкийн Ерөнхийлөгчтэй хийх уулзалтаа зохион байгуулах бодолтой хэвээр байгаагаа мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын “Рёнхап” агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Ке Гван “Бид АНУ-тай хэзээ ч хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байна. Ямар ч хэлбэрээр уулзалт зохион байгуулсан бэлэн” гэж мэдэгдсэн байна. Хоёр тэргүүн ирэх сарын 12-нд Сингапурт уулзахаар тохиролцоод байсан билээ.

Мөн Ким Ке Гван “АНУ-ын уулзалтыг цуцлах шийдвэр нь хоёр улсын хооронд дайсагнал байсаар байгааг харуулж байна. Тийм болохоор л дээд хэмжээний уулзалтыг ойрын хугацаанд хурдан явуулах ёстой. Солонгосын хойгт энх амгалан байдал тогтоох бидний хүсэл зорилго хэвээр байгаа” гэж тэмдэглэсэн байна.
Цагаан Ордноос дээд хэмжээний уулзлтыг цуцалсан талаараа тайлбарлахдаа Хойд Солонгосын талд бурууг өгсөн. Учир нь уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг Хойд Солонгостой холбоо барих гээд чадаагүй аж. Сингапурт БНАСАУ-ын төлөөлөгч нартай уулзах ёстой байсан боловч тэд ирээгүй, сураггүй болжээ. Мөн энэ сарын 24-нд Хойд Солонгосын тал цөмийн туршилтын талбайгаа устгасан үйл явц ч Цагаан Ордонд таалагдаагүй байна. Хойд солонгосчууд туршилтын талбайгаа дараа дахин ашиглаж болохоор эвдрэл сүйрэл багатайгаар дэлбэлсэн гэж америкчууд үзэж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
8 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
9 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
11
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.