Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол Улс ирэх жилээс гялгар уут хэрэглэхгүй гэдгээ 42 орны төлөөлөгчдөд танилцууллаа

“Гамшгийн эрсдлийг бууруулах азийн сайд нарын бага хуралд 42 орны төлөөлөл оролцлоо.


“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал 2018”-ын хүрээнд БОАЖЯ-наас “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах нь” салбар хуралдааныг зохион байгууллаа. Энэхүү сайд нарын уулзалтыг Япон улсын Засгийн газар, Дэлхийн усны түншлэл, НҮБ-ын харьяа Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, UN-REDD үндэсний хөтөлбөр, Азийн сан зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Уулзалтыг нээж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлж, манай улс хог хаягдлын асуудлаар ямар менежмент баримталж байгаа болон Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 3-р сарын 1-нээс нэг удаагийн нийлэг уут хэрэглэхийг хориглосон шийдвэрийн тухай танилцууллаа.


Сайд нарын уулзалтийн гол зорилго нь Гамшгийн эрсдлийг бууруулах “Сэндайн” үйл ажиллагааны хүрээний хамгийн тулгамдсан зорилтууд, тэр дундаа ус, ой, хог хаягдал, нөхөн сэргээхэд чиглэсэн менежменттэй холбоотой зорилтуудыг хангахад гаргаж буй Ази-Номхон далайн орнуудын хүчин чармайлтыг дэмжих, урамшуулах явдал юм.

Уулзалтын үеэр Азийн сайд нар тэднийг дагалдан яваа тухайн улсын Засгийн газрын төлөөллүүд болон Ази-Номхон далайн бүс нутгийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дээр дурдсан нэр бүхий асуудлуудыг цогц байдлаар шийдэх гарцыг хайх, гамшгийн эрсдлийг бууруулахтай холбоотой олон талын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, гамшгийн бэлэн байдлыг хангах дэвшилтэд арга замыг хамтран тодорхойллоо.

Хурал “Гамшгийн аюулыг даван туулах чадварыг дээшлүүлэх, сэргээн босгох үйл ажиллагааг сайжруулах”, “Ус ба гамшгийн эрсдлийн менежмент” болон “ Ойн түймрээс үүдэн гарах гамшиг” гэсэн 3 сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.