Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"+17" цувралын үргэлжлэл “Bad Angel” бүрэн хэмжээний кино нээлтээ хийлээ

Та бүхэн сонирхоод үзээрэй.


“Bad Angel” фантастик уран сайхны инээдмийн кино нь “Orange entertainment”, “Nomadia pictures” -ын хамтын бүтээл болох “+17” цувралын үргэлжлэл болон өчигдөр орой “Corporate Convention center”-т нээлтээ хийлээ. Киноны нээлтэнд олны танил уран бүтээлчдээс гадна жүжигчдийн гэр бүл, найз нөхөд , Цогтоо, Жижгээ хоёрын үзэгч дэмжигчид гээд олон хүмүүс хуран цугларч нэгэн үдшийг “Bad Angel” кинотой хамт үдсэн юм.

Мөн тэд “Bad Angel” УСК-ны хоёр дахь дуугаараа бэлэг барьсан нь ирсэн хүмүүсийг доргиож байлаа. Үг хэллэг нь хурцыг ч хэлэх үү, хүмүүст их таалагдаж байсан юм.

Ийнхүү нээлтийн үйл ажиллагааны үеэр бид киноны баг хамт олонтой уулзаж, сэтгэгдлийг нь асуулаа.

“Bad Angel” киноны гол дүрийн жүжигчин Г.Лхагвацэрэн: 

-Кино нээлт маш сайхан болж байна. Төсөөлснөөс ч илүү өргөн болж байна. Ингэж олон хүн цуглаж, олныг хамарсан нээлт болно гэж бодсонгүй. Маш олон үзэгч, дэмжигчид иржээ. Нээлт сайхан болж байгаад их баяртай байна.

Тэрбээр хамтлагийнхаа тоглолт, уран бүтээлүүдэд оролцохын зэрэгцээ кинонд тоглох, телевизийн цуврал контент хийх, шоу тоглолтуудад оролцох зэргээр тун завгүй байгаа гэнэ.

Гол дүрийн жүжигчин У.Цогтбаяр: 

-Ямартай ч сэтгэл их догдолж байна. Маш олон хүмүүс ирсэнд сэтгэл өндөр байна. Уран бүтээлчид маань кинондоо сэтгэл хангалуун байгаа. Одоо үзэгчид хэрхэн хүлээж авахыг тэсэн ядан хүлээж байна даа. 

Тэрбээр бидэнд өгсөн ярилцлагадаа "Үзэгнийхээ бэхийг уугаад л, тоглоом хийгээд л, ер нь хамгийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан даа. Сургуульдаа бараг хамгийн сахилгагүй нь байлаа" хэмээн жүжигчин болохоос өмнөх амьдрал, бага нас нь ямар байсан тухай ярьсан юм. Та бүхэн ярилцлагыг уншихийг хүсвэл ЭНД дарна уу.

 Гол дүрийн жүжигчин Д.Гэрэлмаа: 

-Сэтгэл их өндөр байна. Нэлээн удаан хугацаанд завсарласны эцэст ийнхүү шинэ уран бүтээлд тоглолоо. Киноны баг хамт олны хувьд СУИС-ийн нэг ангийхан маань байсан учир ангийнхаа хүүхдүүдтэй хамтарч ажиллахад их сайхан байлаа.

СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөж байсан тэрээр  “Lovers” кинонд гол дүр бүтээж байснаас гадна “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хөтөлдөг байснаар нь хүмүүс сайн мэдэх биз ээ.

Ерөнхий найруулагч МУСТА, Б.Жаргалсайхан:

-Кино нээлт амжилттай сайхан болж дууслаа. Анх “+17” цувралаараа хүмүүст хүрчихсэн байсан учир хүлээлт их байсан. Намар цагийн хамгийн анхны нээлтийг “Bad Angel” киногоороо нээсэнд баяртай байна.

Мөн киноны голлох дүрээр Л.Лхагвасүрэн /МУГЖ/,  Д.Батбаяр /МУСТА/ нар тоглосон юм. Киноны зохиолыг Г.Анхбаяр , ерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан, продюсераар А.Баярбат, Б.Тайшир, Б.Наранбат, Б.Мөнхтуяа нар, камерын багаар “F studio” ажиллажээ.

Ийнхүү шинэлэг санааг гаргаж, өнгө төрх үг хэллэгээрээ үзэгчдийг ихээхэн татаж, сошиал орчинг байлдан дагуулаад байсан “+17” цувралын үргэлжлэл болох “Bad Angel” УСК нээлтээ амжилттай хийн өндөрлөсөн юм. 

Сурвалжилсан: Э.Мөнхжаргал

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
49
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.