Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Лестер” эзэнтэйгээ салах ёслол хийлээ

“Чи бүтэшгүй мөрөөдлийг биелүүлж өгсөн. Баярлалаа, чамайг хэзээ ч мартахгүй”


 

Английн хөлбөмбөгийн “Лестер” багийн эзэн, Тайландын тэрбумтан Вичай Шривадханапрабхагийн нисдэг тэрэг “Лестер”, “Вест хэм” багуудын тоглолтын дараа сүйрсэн талаар бид мэдээлсэн билээ. Тус сүйрлээр Вичай охины хамт амь үрэгдсэн. 
Өчигдөр “Лестер” баг эзэнтэйгээ салах ёс гүйцэтгэлээ. 

Дасгалжуулагч Клод Пюэлт тэргүүтэй багийн бүх тоглогчид “Кинг Пауэр” цэнгэлдэхдээ ирсэн. 

Тэрбумтны хүү Айяватт болон гэргий Аймон нар талбайн голд дурсгалын цэцэг тавьсан. 

Дараа нь Айяватт багийн бүх тоглогчийг тэвэрсэн. Шинжээчид түүнийг аавынхаа оронд багийг удирдана гэж таамаглаж байна.

Осол болсон газарт дурсгалын самбар босгожээ. 

Цэнгэлдэхэд болсон ёслолын дараа тоглогчид дурсгалын самбар дээр ирсэн. Тэд балиашгуудын хамт 5 минут чимээгүй зогсож, хүндэтгэл үзүүлсэн.

Самбар дээрх маш олон тооны захиан дээр талархлын үгс зурайж байв. “Чи бүтэшгүй мөрөөдлийг биелүүлж өгсөн. Баярлалаа, чамайг хэзээ ч мартахгүй” гэж нэгэн захиан дээр бичсэн байлаа. 

“Лестер”-ийн тоглогч асан Рияд Марез өчигдөр “Манчестер сити” багийн ялатын гоолыг оруулаад тэнгт залбиран, Вичайд зориулсан юм. 

Өнөөдөр болох байсан Английн Цомын тоглолтыг цуцалсан. Харин Бямба гарагт болох “Кардифф”-тай хийх тоглолт хэвийн явагдах юм. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
40
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.