Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Флойд Мейведер Японд тоглоод 88 сая доллар авна

“Ямар жинд тоглох болон ямар дүрмээр тулалдах ч тодорхой болоогүй байна” гэж мэдэгдсэн байна.


Мэргэжлийн боксын домог, ялагдашгүй аварга Флойд Мейведер холимог тулаанд хүч сорих болсон талаар бид мэдээлсэн. Флойд Мейведер Японы Сайтамад 12-р сарын 31-нд болох “Risin 14” тэмцээнд оролцох юм. Мэргэжлийн рингэнд 50 тулалдаж, 50 ялсан түүний өрсөлдөгч нь Японы од Тэншин Насүкава. Тэншин кикбоксоор 27 тулалдаж 27 ялсан, холимог тулаанд 4 удаа оролцож, 4 ялсан, бас ялагдаагүй байгаа 20 настай тулаанч.

“Энэ тулаанаас Флойд Мейведер 88 сая доллар авна” гэж Их Британийн сэтгүүлч Майкл Бенсон мэдээллээ. Үүнээс 62 сая доллар нь тулаанд оролцсоны хөлс буюу баталгаатай шагнал. Харин үлдсэн 26 сая долларыг телевизийн дамжуулалт, төлбөрөөс авах гэнэ. 
ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов Ирландын Конор МакГрегорыг ялсныхаа дараа Мейведерт тулалдах санал тавьсан билээ. UFC холбоо Хабибийг боксын рингэнд гаргахгүй, Флойд холимог тулаанд ирвэл ир гэсэн ч талуудын хэлэлцээр үргэлжлээгүй юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
46
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.