Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Таны эрүүл мэндийг аажмаар хөнөөж буй 20 хүнс №2

Таны өдөр тутам идэж буй зарим хүнс таны эрүүл мэндийг чимээгүй хөнөөж байгааг та мэдэх үү?


Таны өдөр тутам бүр идэж буй зарим хүнс таны эрүүл мэндийг чимээгүй хөнөөж байгааг та мэдэх үү?
 
www.healthyandpretty.com сайтаас хүний амьдралыг аажмаар хөнөөж буй 20 хүнс нэрлэжээ. Энэ жагсаалтад багтсан эхний 10 бүтээгдэхүүнийг өмнө нь та бүхэнд танилцуулсан. Тэгвэл бусад ямар бүтээгдэхүүн уг жагсаалтад багтсаныг харцгаая. 
 
Хэрэв та доорх 10 хүнснээс өдөр тутам хэрэглэдэг бол, сонголтоо өөрчилж, эрүүл мэнддээ анхаараарай.

11.  Согтууруулах ундаа 

Согтууруулах ундаанд эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг нэг ч зүйл байдаггүй. Согтууруулах ундаа нь маш өндөр калоритай ба бие дэх шингэнийг багасгах, элэг гэмтээх, жингийн илүүдэл болон дутагдал бий болгох,  сэтгэл гутралд оруулах, арьс гэмтээх зэрэг олон сөрөг талтай. 

Ингэж хэлсэн хэлээгүй хор хөнөөлийг нь та хангалттай мэдэж байгаа биз. Хэрвээ бие эрхтний бүх л системээ гэмтээмээр байвал өдөр бүр согтууруулах ундаа хэрэглэ гэлтэй. Харин эрүүл мэндээ боддог бол согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаарай. 

 

12.  Цагаан талх, гурил 

Үр тариа сайн тийм үү? Тэгэхээр талх бас сайн гэсэн үг үү? Гэвч талхыг сайтар боловсруулсан цагаан гурилаар хийсэн л бол үгүй. Цагаан гурилыг хийхийн тулд эрдэс бодис, ислэгийг нь алдагдуулж,  химийн найрлагаар өнгийг нь цасан цагаан болгодог аж. Энэ нь жин нэмэх, бамбайн өөрчлөлтийн эрсдэл болон эрхтэн тогтолцоонд нөлөөлөх аюултай байдаг байх нь. Тиймээс цагаан гурилын оронд бүхэл үрийн гурил хэрэглэхийг зөвлөж байна. 

 
13.  Малын гаралтай сүү

Тийм ээ, сүү бол бидний эх дэлхийд мэндлээд хамгийн түрүүнд "танилцдаг" хүнс. Гэхдээ эхийн сүү нь үнээний сүүнээс огт өөр гэдгийг санах хэрэгтэй. Үнээний сүүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд нь хорт хавдар, харшил, мигрин зэрэг өвчнийг сэдрээдэг байна. Тиймээс малын гаралтай сүүг кокосны сүү, алмонд самрын сүүгээр орлуулахыг зөвлөж байна. Амт нь үнээний сүүнээс ялгагдахгүй тул эрүүл мэнддээ сайнаар нөлөөлөх зүйл сонгоорой. 


14.  Грилдсэн мах 

Грилдсэн махны үнэр авмагц л шууд арааны шүлс асгардаггүй гэж үү? Тэвчих гээд үзээрэй. Харамсалтай нь  махыг грилдэх явцад химийн урвал явагдаж нойр булчирхай болон хөхний хорт хавдар бий болгох эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэрвээ идэхээ больж чадахгүй байвал ядаж идэх хэмжээгээ багасгаад үзээрэй. Мөн бургерын махандаа розмарин нэмээд үзвэл аюулаас тодорхой хэмжээнд сэргийлж чадна. 

 
15.  Нэмэлт хүнс

Хэрэв та маш их хэмжээний энерги авах шаардлагатай тамирчин хүн л биш бол энэхүү илчлэг дүүрэн бөмбөгнөөс өөрийгөө холдуулах хэрэгтэй. Эдгээр нь өөртөө маш их хэмжээний сахар, фруктозын өндөр агууламжтай эрдэнэшишийн сироп, хадгалалтын бодис болон транс тос агуулдаг. Тэгэхээр энэ бол бараг л илчлэг, сахар, амт оруулагч дүүрэн чихэр л гэсэн үг.


16.  Түргэн хоол 


Тийм ээ, түргэн хоол гоё амттай, үнэ боломжийн бас хаа сайгүй байдаг. Гэхдээ юу үүнийг ингэж амттай болгож байна вэ? Бас л дээрх зүйстэй адил таны эрүүл мэндийг аажмаар хөнөөж буй транс тос, сахар, давс, удаан хадгалах бодис, будаг гэх зэрэг нэмэлт химийн бодис агуулсан байдаг. Түргэн хоол нь чихрийн шижин, зүрхний өвчин, таргалалт, сэтгэл санааны өөрчлөлт болон хорт хавдар үүсэх үйл явцыг дэмждэг. Тиймээс түргэн хоолны хэрэглээгээ багасгая.

17.  Улаан буудай


Улаан буудай нь нүүрстөрөгчийн агууламж өндөр тул таны цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг. Энэ нь өндөр тунгаар инсулин ялгаруулдаг тул жин нэмэх гол үзүүлэлт болдог. Цаг өнгөрөх тусам хэрэглээгээ хязгаарлахгүй бол чихрийн шижин үүсэх гол нөхцөл болно. Цусан дахь сахарын хэмжээ удаан хугацаанд өндөр байснаар хөгшрөлтийг хурдасгаж, арьсыг үрчлээтэй болгодог. 


18.  Өглөөний цайны сериал

Дахиад л хэлье. Зар сурталчилгаанд хууртахаа больё. Өглөөний цайны сериал нь тэдний санал болгодог шиг тийм ч эрүүл зүйл биш. Өнгө оруулагч, сахарын агууламж, хадгалалт удаан болгох бодис, генетекийн өөрчлөлт бүхий бодис зэргийг агуулдаг. Харин үүний оронд овъёосыг шинэхэн жимстэй хослуулан идвэл эрүүл мэндэд илүү сайн. 

 

19.  Жимсний шүүс 


100 хувь жимсний найрлагатай гэсэн шошгонд шууд итгэх нь буруу. Энэ бол ердөө л хайрцган дээрх бичиэг гэхэд хилсдэхгүй. Үнэндээ савласан жимсний шүүсэнд их хэмжээний сахар, өнгө оруулагч бодис, хадгалалтын бодис агуулагдсан байдаг. Тиймээс жимсний шүүс гэртээ шахаж уух, эсвэл органик шүүс зардаг газрыг зорих нь эрүүл мэндэд илүү тустай. 


20.  Давс 

Давс нь цусны даралт тохируулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв та давс их хэрэглэвэл цусны даралт ихэсч, зүрх судасны өвчин тусах магадлал ч мөн тэр хэрээр нэмэгдэнэ. Гэхдээ битгий шууд давсаа хориорой. Харин хязгаар тавих хэрэгтэй. Хүн өдөрт ердөө 3,75 грамм сод /давсанд сод агуулагддаг/ хэрэглэхэд хангалттай. Харин 6 граммаас дээш байх юм бол эрүүл мэндэд эрсдэлтэй түвшинд тооцогддог байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.