Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө

Амжилт хүсье!


2019 он гарлаа. Та энэ онд арай өөр байхыг, илүү дээр байхыг хүсэж байгаа бол танд хэрэгтэй хэдэн зөвлөгөөг хүргэж байна. Илүү үр бүтээлтэй, илүү эрүүл байцгаая!

1. 16 хувь хүний тестийг бөглөөд өөрийн яг ямар хүн болохыг олж мэдээрэй.

Уг тестийг бөглөснөөр та өөрийнхөө ямар төрлийн хүн болох, ямар мэргэжил илүү тохирох зэргийг олж мэдэх боломжтой. Ядаж л сонирхолтой шүү дээ. Таныг зорилгоо олж авахад туслах ч юм билүү. Бөглөхийг хүсвэл энд дараарай. Сайн ойлгохгүй байвал мэдээж google translate ашиглаарай.

2. Хэрэв илүү гүн гүнзгий тест бөглөмөөр байвал үүнийг бөглөж болно.

Та мөн л ямар төрлийн хүн бэ гэдгээ харах боломжтой. Гэхдээ өмнөх тестээс илүү дотоод руу өнгийсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. ЭНД дарж бөглөөрэй. 

3. Бүх зүйлийг багтаасан "bullet journal" хийх.

Энэ төрлийн тэмдэглэл нь энгийн нэг дэлгүүр хэсэх, 10 цагт эмчид үзүүлнэ гэсэн жагсаалтаас өөр. Харин та амьдралд тань хамгийн хэрэгтэй томоохон үйл явдлуудыг хөтлөхөөс гадна өдөр болгон хэр хэмжээний ус уусан, тэр өдөр сэтгэл хөдөлгөх эсвэл гуниглуулах юу болсон зэргийг маш тодорхой, богино байдлаар бичих юм. Хэдэн ном уншмаар байгаагаа, хэддүгээр хуудсан дээр явж байгаагаа ч бичих боломжтой юм шүү. Бас та дэвтрээ янз бүрээр чимэглэж, гоё зураг хөрөг нааж ч болно. 

4. Утсан дээрээ ус уух, хоол идэхэд зориулагдсан төлөвлөгөө гаргадаг аппликэйшн татах.

Юу идэж, ууж байгаадаа санаа зовж байна уу? Тэгэх хэрэггүй. Ийм төрлийн аппликэйшн татаж аваад идсэн бүх зүйлээ маш сайн хянах боломжтой. Хамаагүй амар бас эрүүл амьдралын хэв маягт тань тус болно.

5. Олон нийтийн сүлжээг шинэ адал явдал, төлөвлөгөөнд зориулан ашигла.

Та янз бүрийн аялал, зөвлөгөө, сургалт, зөв хооллолтын хуудсуудыг дагаарай. Зүгээр л скроллдож суудаг үеэ бага багаар багасгаад, илүү үр дүнтэй, сонирхолтой, хэрэг болохуйц хуудас, хүмүүсийг даган, заавар зөвлөгөөг нь ашиглаарай.

6. 1 минутын дүрмийг ашиглах.

Бид өмнө нь энэ дүрмийн тухай мэдээ оруулж байсан. Энэ нь хэрэв ямар нэг зүйлийг хийхэд 1 минут ба түүнээс бага хугацаа орохоор байвал шууд хийнэ гэсэн үг. Эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүй шууд хийх ёстой. Та дэлгэрэнгүйг унших бол ЭНД дарна уу.

7. Сар болгон сайн үйл хийх. Тийм том зүйл байх албагүй.

Бусдыг хайрлаж, бусдад туслах нь таны энэ оны зорилт байвал ямар вэ! Хүн өөрийгөө хайрласнаар бусдыг хайрладаг шүү дээ. Та бусдад сайхан сэтгэл гаргавал та ч өөртөө сэтгэл хангалуун байх болно. Эхний сард та хотод байдаг аль нэгэн худгийн усыг бүтэн өдөр дааж болно. Тийм ч үнэтэй биш шүү дээ. Бас дараа сар нь та олон ноной хооллож, дараа сар нь хөгшчүүдэд тусалж, сүү боов өгч ч болох юм. Юу ч байсан, ямар ч зүйл байсан болох болохоор хүндээр хүлээн авч өөрийгөө хүчлэхгүйгээр яг хүссэн үедээ заавал нэг зүйл хийгээрэй. Заавал мөнгө өгч туслалгүйгээр хоол хүнс, өмсөх хувцсаар нь тусалсан ч болох юм. Танд илүү, бусдад хэрэгтэй юу байна, сайн бодоорой.

8. Бясалгал, йог зэрэгт явж, өөрийгөө чөлөөлөх 

Энэ онд анхаарах нэгэн зүйл бол өөрийгөө танин мэдэж, амар амгаланг олох юм. Та маш олон цагийг өөртэйгөө өнгөрүүлж чадвал хамгийн чухал зүйлийг биелүүлж чадлаа гэсэн үг. Бясалгал, йогт явж бүр эсвэл гэртээ хийсэн ч болох юм.

9. Аялал!

Аяллын төлөвлөгөө гаргах нь хамгийн жаргалтай зүйл биш гэж үү? Заавал хол, үнэтэй аялал байх шаардлагагүй. Та зүгээр л эх орноороо сайхан аялаад эсвэл урд, хойд хоёр хөршөөрөө зочлоод ирсэн ч болох юм. Энэ жил заавал аялалд гараарай. Аялал танд мөн ч олон зүйлийг ухааруулах болно.

10. Музей, үндэсний урлагийн арга хэмжээнд оролц.

Та хотоороо аялан, музейгээр заавал ороод гараарай. Үүх түүхээ илүү ихээр сонирхон харах боломж нээгдэнэ. Бас үндэсний тоглолтуудад зөвхөн гадаад хүмүүс л очдог юм биш шүү дээ. Та ч бас сонирхолтой тоглолтуудыг алгасалгүй үзэж, урлагтай илүү ойр байснаар үүх түүхээ мэдэн авч, бүхнийг илүү томоор, илүү гүн гүнзгий харах боломж гарч ирэх болно.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
2
22
0
0
1
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батсайхан 2019.07.22 66.181.161.50

үнэхээр сайхан зөвлөгөө байна

0 Хариулах


Bitlz 2019.04.07 139.5.218.134

Mgl r orchuulj hj blhgu bsimu

0 Хариулах