Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2018 оны шилдэг 10 Солонгос кино

Зүгээр ч нэг кинонууд биш шүү.


Өнгөрсөн онд Солонгосын кино урлагт хэд хэдэн сонирхолтой бүтээл мэндэлсэн юм. "Taste of Cinema"-гийн уг жагсаалтаас ихэнхийг нь та үзээгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнөө орой үзэх киногоо эндээс сонгоорой.

10. Man of Will (Lee Won-tae)

Түүхэн драм бүтээл энэ жагсаалтад орохгүй байх боломжгүй юм. Киноны үйл явдал тэртээ 1890 оны үеэс эхлэх болно. Тухайн үеийн Солонгос болоод тэр үед эрх мэдэлтэй байсан хүмүүсийн туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү явдал, тэр тусмаа гол дүрийн мэдрэмж, түүх гээд бүхэлдээ киноны төгсгөл хүртэл танд таалагдана.

9. The Spy Gone North (Yoon Jong-bin)

Энэ оны шилдэг арилжааны кинонуудын нэг. "Хар Венус" гэх нэртэй Өмнөд Солонгосын нууц ажилтан Пак Чэ-Согийн тухай бодит түүхийг энэ кинонд өгүүлнэ. Хойд Солонгосын цөмийн зэвсгийн тухай хөтөлбөрийн нууцыг олж мэдэхээр явдаг уг тагнуулын тухай түүхийг кинон дээр чадварлагаар гаргаж өгчээ.

8. Microhabitat (Jeon Go-woon)

Солонгосын Инди кинонуудын сонирхолтой жишээ. Мисо гэх нэртэй бүсгүй ямар ч халаалтгүй жижигхэн өрөөнд, тооцоогоо арайхийн төлж амьдардаг тухай гарна. Орчин үеийн залуусын өнгө төрхийг, хүмүүсийн төрх байдал, хүнд хэцүү амьдралыг гээд олон зүйлийг энэ киноноос харах боломжтой. Мөнгө гэдэг том асуудал болоод байгаа энэ үед залуучууд бид юуг даван туулж, юутай нүүр тулж байна вэ?

7. What a Man Wants (Lee Byeong-heon)

Өсвөр үеийнхэнд зориулсан хэд хэдэн кино найруулсны дараа уг найруулагч ийнхүү насанд хүрэгсдэд зориулсан инээдмийн комеди бүтээл гаргасан нь энэ. Мэдээж гарчгаас нь л харахад уг кино бол эрчүүдийн хамгийн ихээр хүсдэг зүйлийн тухай өгүүлнэ. Үүний хажуугаар гэрлэлтийн хүнд хэцүү даваа, үзэсгэлэн гоо, хууралт гээд гэр бүлийн олон ч сэдвийг хөндөнө. 18+ төрлийн уг бүтээл инээдтэй мөн бодох зүйл ихтэй кино болжээ.

6. I Have a Date with Spring (Baek Seung-bin)

Сонсоход л нэг тийм хөнгөн романтик кино байх юм шиг сэтгэгдэл төрүүлэх хэдий ч хүмүүсийн хоорондын харилцааг чухал хөндөж чадсан бүтээл юм. Найз нөхөдгүй сургуулийн охин, хэтэрхий их ажил хийдэг гэрийн эзэгтэй, аз жаргалгүй профессор гээд гурван жижиг түүхээс та ганцаардал, хүнд бэрхийг мэдрэх нь дамжиггүй. Хүн бүрийн түүхээс тэдний хүсдэг зүйл, бас өнөөгийн бодит амьдралын хүнд хэцүүгийн ялгааг харж болно.

5. Counters (Lee Il-ha)

Солонгос найруулагчийн бүтээсэн Япон кино. Уг киноны тухай тийм ч их мэдээлэл байхгүй хэдий ч тэмцлийн дүр зургийг ихээхэн харуулж чадсан бүтээл хэмээн үнэлэгдээд байгаа аж. Мөн уг киноны нэгэн сонирхолтой зүйл нь энэ бол баримтат бүтээл юм. Үгээ хэлэх эрх чөлөө, тэмцэл үнэн зөв явагдах эсэх, хууль хэрэгжиж байгаа эсэх гээд өнөөгийн нийгэмд тулгараад буй асуудлуудыг энэ баримтат бүтээлээр дамжуулан үзэх боломжтой юм байна.

4. After My Death (Kim Ui-seok)
Ахлах сургуулийн сурагч охин сураггүй алга болж, амиа алдсанд тооцогдох үед хамгийн сүүлд харсан байж таарсан охин Ён-хэ ямар ч баримт нотолгоогүй хэдий ч буруутан болж орхино. Нас барсан охины гэр бүл, мөн сургууль тэр даяараа түүнийг дээрэлхэж, буруутгаж эхлэх бөгөөд үүнээс болж охинд аймшигтай бодлууд төрж эхлэх болно. Яг л Японы "Confessions" бүтээл санаанд орж ирэх шиг болж байна уу? Та бүхэн киног үзэж юу болохыг мэдээрэй.

3. Last Child (Shin Dong-seok)

Аз жаргалтай амьдарч байсан гэр бүлийн амьдралд нэг л өдөр аймшигт зүйл тохиож, тэд хүүгээ алдах болно. Хүү нь өөрийн найзаа аврах гэж байгаад усанд живэх бөгөөд үүнээс хэсэг хугацааны дараа хүүгийнх нь аварсан хүү үнэндээ маш их дарамт дунд амьдарч байгааг олж мэддэг. Гэхдээ энэ бүх үйл явдал хэрхэн эргэж юу болох нь киноны хамгийн хүнд хэсэг юм.

2. Human, Space, Time and Human (Kim Ki-duk)

Та бүхэн Даррен Аранофскигийн "Mother!" киног үзэж байсан уу? Тийм бол энэ киноны тухайд жаахан ч гэсэн мэдрэмж авсан гэж ойлгож болно. Киноны турш та олон сонирхолтой үйл явдлуудтай учрах болно. Мэдээж энэ кинонд гүн утга агуулга оршиж байгаагаас гадна дараа нь үзээд ярихад ч гэсэн тун сонирхолтой бүтээл шүү. 

1. Burning (Lee Chang-dong)

Өнгөрсөн жил хамгийн их яригдсан Солонгос кино. Харүки Мүракамигийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноны тухай ярих зүйл маш олон. Дээрээс нь жүжигчдийн чадвар, зураг авалт зэргийг ч дурдах юм биш. Маш их гүн утга агуулга бүхий кино хэмээн яригдаж байгаа энэ киноны трэйлер гарсан цагаас л хүмүүс маш их хүлээж байсан юм. Юу болох нь үл мэдэгдэх өвөрмөц бас сэтгэлд нэг л хүнд энэ кино таны заавал үзэх ёстой кинонуудын нэг яалт ч үгүй мөн. Эргэлзэх зүйлгүй сонирхоод үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
2
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
3
2019.01.10
Та илүү “утга учиртай” ажил хийхийн тулд бага цалин авахад бэлэн үү?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
15
0
0
0
1
2