1. Уран бүтээлч Магнолиан буюу Б.Дөлгөөн “Famous Men” цомгоос хамгийн анх “The Bride and the Bachelor” дууг бичиж байжээ. тэр анхны EP цомогтоо энэ дуугаа оруулах гэж дуучин Ч.Цэлмүүнтэй хамтран дахин сэргээж дуулсан байна.

2. “The Bride and the Bachelor” дууны клипний зохиолыг найруулагч С.Бямба бичиж, найруулжээ.

3. Магнолиан 2016 оны Андерграунд кино наадмын үеэр найруулагч С.Бямбад хүсэлт тавьсан байна. Түүнд “The Bride and the Bachelor” дуу хамгийн их таалагдсан тул сонгож клип хийхээр болсон гэнэ.

4. Клипний зураг авалтыг өнгөрсөн оны есдүгээр сард хийжээ. Зураг авалтын хоёр өдрийн турш хийсэн байна.

5. Зураг авалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэн, Хөшигийн хөндий гэсэн хоёр газар авсан.

6. Хөшигийн хөндий дэх лабиринтийг хийхийн тулд хотоос жижиг ачааны машин дүүрэн чулуу цуглуулсан гэнэ.

7. “The Bride and the Bachelor” дууны клипэнд найруулагч С.Бямба амьдралын тойргийг харуулсан хоёр бэлгэ тэмдэг ашигласан байна. Нэг нь алсыг харагч, нөгөө нь лабиринт юм. Гол дүрийн хоёрын амьдрал огтолцохгүй, нэг нь алсыг харагч дээр, нөгөө нь лабиринт дээр явсаар байх аж.

8. Б.Дөлгөөн энэ тухайд “Найруулагч Бямба ах бүтээлүүддээ хувь тавилан, free will (оюун санааны эрх чөлөө) хүн өөрийн хувь тавиланд хэр их эрх мэдэлтэй байдаг вэ гэх асуудлыг хөнддөг шиг санагддаг. “The Bride and the Bachelor” дууны клипнээс ч энэ мэдрэгдэх болов уу” хэмээн ярьсан юм.

9. Энэ бол Магнолиан буюу Б.Дөлгөөн өөрөө тоглосон анхных нь клип юм. “Famous Men” цомгийн анхны видео клипийг (The dream of a ridiculous man) залуу уран бүтээлч С.Шүрээ зурж, гүйцэтгэсэн бол удаах буюу “Өвөлжөө” дууны клипийг Б.Одмандах хийж байсан юм.

10. “The Bride and the Bachelor” бол Магнолианы “Famous Men” цомгын гурав дахь клип юм. Үүний дараа “The Beach Song”, “Famous Men” болон “Etiquette”дууны клипүүд сонсогчдод хүрэх аж.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Магнолиан: Урсгал, жанраар ангилна гэдэг ердөө л хөгжмийг хялбарчлах нэг арга
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ШИНЭ УРАН БҮТЭЭЛ: Магнолиан & Цэлмүүн “The Bride and the Bachelor” дууны клипийг хүлээн авна уу