Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сонгууль-2017: ЭРҮҮЛ МЭНДДЭЭ анхаардаг хүн бүрийн мэдвэл зохих ОНЦЛОХ амлалтууд

Мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нарын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг сонирхолтой, ойлгомжтой байдлаар цуврал болгон хүргэж байна. Цувралынхаа энэ удаагийн дугаарыг “Тэд эрүүл мэндийн салбарт юу хийхээр амлав?” сэдвийн хүрээнд бэлдлээ.  

  • Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг боловсронгуй болгон, менежментийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх бодлого санаачлан Засгийн газарт чиглэл болгоно. 
  • Эрүүл мэндийн салбарын техник, технологи, орчныг сайжруулах, эмч ажиллагсдын ур чадвар, зөв хандлага, хариуцлага, үр дүнг чухалчлах бодлогыг дэмжиж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийг шаардаж ажиллана.
  • Эрүүл мэндийн үйлчилгээнд даатгалын, улсын төсвийн санхүүжилтийн тогтолцоонд бүрэн шилжүүлнэ.
  • Төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудыг улс төрөөс хараат бус, бие даасан удирдлагын тогтолцоотой болгож, менежментийг сайжруулна.
  • “Монгол хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах” үндэсний хөтөлбөр шинэчлэн санаачилж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.
  • Багийн, оюуны болон өвлийн спорт, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарна.
  • Эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зохицуулалтыг сайжруулах, чанар, аюулгүй байдлын хангах бодлогыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.

  • Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллана. 
  • Анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжиж, монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээ хийлгэх боломж бололцоог бүрдүүлэхийг дэмжинэ.
  • Иргэн бүрд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор олон улсын жишигт нийцсэн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төвүүдийг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжинэ.
  • Урьдчилан сэргийлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд даатгалаараа чийрэгжүүлэх төвүүдэд хичээллэх боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажиллана.
  • Аливаа төрлийн өвчлөлийг бууруулах, өвчлөлийн тэргүүн эгнээнд буй хавдар, зүрх судасны өвчнийг эрт оношлох, халдварт болон халдварт бус өвчний эрсдлийг бууруулах, эрүүл амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх аливаа үйл ажиллагааг дэмжинэ.
  • Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллана.

  • Тохирох утга байхгүй. 

 

Сонгууль-2017: БОЛОВСРОЛДОО анхаардаг хүн бүрийн мэдвэл зохих ОНЦЛОХ амлалтуудыг эндээс уншаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
32
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.