Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Сүү” компани 6 тэрбум төгрөгийн бонд гаргана

Өмнө нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан ийм өндөр дүнтэй бондын арилжааг хувийн компани хийж байгаагүй юм.


“Сүү” хувьцаат компани Хөрөнгийн биржээр дамжуулан “Сүү” бонд гаргахаар боллоо. Тус компанийн хувьцаагаар баталгаажсан, 6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй тус бондын эргэн төлөлтийг хүүгийн хамтаар эргэн төлнө.

Бондыг Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалахыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрчээ. Өмнө нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан ийм өндөр дүнтэй бондын арилжааг хувийн компани хийж байгаагүй юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: "Сүү" компанийн тухай таны мэдэхгүй 7 баримт 

Бондын үндсэн андеррайтераар "Голомт Капитал" үнэт цаасны компани (ҮЦК), туслах андеррайтераар "Тэнгэр Капитал" ҮЦК, "Ард Капитал Групп" ҮЦК ажиллаж байна.

Үнэт цаасны захиалгыг энэ сарын 29 хүртэл авч, анхдагч зах зээлийн арилжааг явуулах юм. Өнөөдөр болон энэ сарын 27-нд 11:00-16:00 цагийн хооронд "Сүү" бонд-ыг танилцуулах өдөрлөг Монголын хөрөнгийн биржид болох юм. Тус өдөрлөгөөр 6 тэрбум төгрөгөөр чухам ямөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ дэлгэрэнгүй танилцуулна.
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
49
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.