Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Inspire Me" боловсролын үзэсгэлэнгээс АЛДАЖ БОЛОХГҮЙ 12 арга хэмжээ

Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Гэрэлт гудамжинд зохион байгуулагдах энэ жилийн “Inspire Me” боловсролын салбар луу чиглэж буйгаараа онцлог.


Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин Сайдын Яамны зүгээс 2 дахь жилдээ “Inspire Me” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Гэрэлт гудамжинд зохион байгуулагдах энэ жилийн “Inspire Me” боловсролын салбар луу чиглэж буйгаараа онцлог. Арга хэмжээний үеэр Гэрэлт гудамжийг 4 гол хэсэгт хувааж ИБУИНВУ-д багтдаг Англи, Уэльс, Умард Ирланд, Шотланд гэсэн 4 улсын онцлогийг харуулах юм.

Их Британийн соёл, боловсролын талаар хүмүүст мэдлэг, мэдээлэл олгох зорилготой энэ арга хэмжээн нь ямар  ч үнэ төлбөргүй бөгөөд бүх хүнд нээлттэй. Иймд та дараах арга хэмжээнүүдийг бүү алдаарай!

1. Британийн Засгийн газрын “Chevening” тэтгэлгийн тухай мэдээлэл

Британийн Элчин сайдын яамны “Chevening” хөтөлбөр хариуцсан ажилтан Р.Энхмаа тус тэтгэлэгт өргөдөл өгөхөөр зэхэж буй хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгнө.

2. Шотланд хоол ба коктейл

Шотланд улсын хэсэгт очиж та тус улсын үндэсний хоолыг амталж үзэхээс гадна мэргэжлийн бартендрийн бэлтгэсэн шотланд викситэй онцгой коктейлийг уух боломжтой юм.

3. Британийн суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан мэдээлэл

“Study UK” "Green Jade", "Succedu", "Raffles" зэрэг байгууллагууд 2 өдрийн турш Их Британид суралцах тухай зөвлөгөө, мэдээллээр хангана.

4. "Game of Thrones" киноны хаан ширээний суудал

Умард Ирланд улсад "Game of Thrones" киноны зарим зураг авалтыг хийсэн байдаг. Тэгвэл энэ фестивалийн үеэр тус улсын хэсэгт киноны алдарт хаан ширээний суудал болон бусад сонирхолтой эд зүйлсийг дэлгэн харуулах юм байна.

5. “Миний карьерын замнал ба Оксфордод сурсан туршлага”

Оксфордын их сургуулийн төгсөгч Ж.Тана “Миний карьерын замнал ба Оксфордод сурсан туршлага” сэдвээр сонирхолтой яриа хийж, хувийн туршлагаасаа бусадтай хуваалцах болно.

6. “Их Британийн хамтлаг дуучдын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээн

Энэхүү тэмцээнд Их Британийн хамтлаг дуучдын дууг коверлож дуулах юм. Тус тэмцээний нэгдүгээр байрын ялагч Улаанбаатар – Лондон -Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцны тасалбарын эзэн болох юм байна. Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

7. IELTS өгөхөд анхаарах зүйлс

ESP төвөөс IELTS-ийн шалгалт өгөхөд анхаарах зүйл, зөвлөмжүүдийг хүргэх болно.

8. Крикет ба Рагбигийн спорт

Монголын Крикет болон Рагбигийн холбоонууд "Inspire Me" фестивалийн үеэр тус спортуудаар яаж хичээллэж, тоглодог тухай сонирхуулж, мэдээлэл өгнө.

9. Элчин сайд Катрин Арнолд хүүхдүүдэд ном уншиж өгнө

Англи хэл дээрх ном бүхий явдаг номын сан байрлах бөгөөд энд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ном уншиж болно. Мөн Элчид сайд Катрин Арнолд хүүхдүүдэд ном уншиж өгнө.

10. Зураач Б.Баткагийн бүтээлүүд

Зураач Б.Батка хоёр өдрийн турш Их Британийн онцлогийг харуулсан сонирхолтой зургууд зурах тул та бүхэн ирж сонирхож болно.

11. Номын үзэсгэлэн худалдаа

Энэ үеэр Их Британи зохиолчдын номын үзэсгэлэн худалдаа явагдана.

12. Хөгжмийн үзүүлбэр

"Lemons" хамтлаг болон “Кардиффын дуу хоолой” тэмцээний оролцогч Б. Батжаргал нар үзэгчдэд ая дуугаа өргөнө.

"Inspire Me" арга хэмжээний тухай дэлгэрэнгүйг ЭНЭ хуудаснаас аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
25
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.