Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Английн Засгийн газрын “Chevening” тэтгэлгийн тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

Хэрвээ та энэ тэтгэлэгт бүртгүүлэхээр зэхэж байгаа бол дараах зүйлсийг зайлшгүй мэдэх шаардлагатай юм шүү.


Ирээдүйн удирдагчдийг бэлтгэх зорилготой Их Британийн Засгийн газрын тэтгэлэг “Chevening”-ийн энэ жилийн бүртгэл нээгдсэнийг та хэдийнэ дуулсан биз. Хэрвээ та энэ тэтгэлэгт бүртгүүлэхээр зэхэж байгаа бол дараах зүйлсийг зайлшгүй мэдэх шаардлагатай юм шүү.

1. 2018-2019 оны “Chevening” тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн наймдугаар сарын 7-нд эхэлсэн билээ. Бүртгэл одоо хүртэл явагдаж байгаа бөгөөд Английн цагаар арваннэгдүгээр сарын 7-ны 12:00 цагт хаагдана.

2. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудыг маш өндөр шалгууруудаар шалган авдаг.

Хамгийн анх Монголоос жилд ердөө 1-2 хүн энэ тэтгэлгийг авч, Их Британы их дээд сургуулиудад суралцаж байсан бол сүүлийн жилүүдэд 12-14 хүнд олгож байгаа аж. Өнгөрсөн хугацаанд нийт 120 орчим монгол оюутан энэ тэтгэлгээр Их Британийн их дээд сургуулиудад суралцжээ. Бидний сайн таних, хамгийн амжилттай яваа "Chevening" тэтгэлэг хүртэж байсан хүмүүс бол УИХ-н гишүүн асан Р.Амаржаргал, С.Оюун, ГХЯ-ны сайд асан Туяа,  ХХБ-ны захирал Орхон, MCS-н захирал Од нар юм.

3. Жил ирэх тусам “Chevening” хөтөлбөрт бүртгүүлэх оюутнуудын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тус хөтөлбөр хэрэгждэг орнуудаас зөвхөн Монголоос ирэх оюутнуудын тоог нэмэгдүүлж байгаа аж.

4. Англи хэлний мэдлэг маш чухал.

Тэтгэлэгт бүртгүүлэхээс эхлээд Их Британийн их, дээд сургуулиудад элсэх, ярилцлагад орох, цаашлаад тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд мэргэжлийн хичээлээ 100% англи хэл дээр үзэх, олон орны оюутнуудтай харилцаж, арга хэмжээнүүдэд оролцоно гээд алхам тутамд асар өндөр хэлний мэдлэг шаардлагатай байдаг тул та энэ тэтгэлэгт бүртгүүлэхийнхээ өмнө хэлний мэдлэгээ хангалттай сайн болгож, хөгжүүлэх нь хамгийн чухал юм.

5. Энэ тэтгэлгээр Монгол улсаас дэлхийд чансаагаараа 1, 2 дугаарт жагсдаг Oxford, Cambridge-ийн их сургуульд элсэн суралцагчдын тоо эрс нэмэгдэж байна.

6. “Chevening”-ийн тэтгэлгийг тухайн орны шилдэг мэргэжилтнүүдэд олгодог бөгөөд эргэн ирээд эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулах төрөл бүрийн салбарынханд Их Британийн их, дээд сургуульд тэтгэлэгээр суралцах боломжоор хангадаг юм.

7. Нэг жилийн турш Их Британи улсад сурч, мэдлэг чадвараа дээшлүүлж, танилын хүрээгээ тэлж, мэргэжлийн болон академик чадвараа хөгжүүлэх боломжийг энэ тэтгэлэг олгодог байна.

Энэ хугацаанд “Chevening” хөтөлбөрөөс таны сургалтын төлбөр, сар бүрийн степенд, Англи улс руу ирж, очих замын зардал, виз мэдүүлгийн зардал, Их Британид болох “Chevening” хөтөлбөрийн төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцох зардал зэргийг бүрэн санхүүжүүлдэг байна.

8. Бүртгүүлэхийн тулд та хэрэгтэй бичиг баримтын бүгдийг хавсаргах шаардлагагүй бөгөөд 2018 оны долдугаар сараас өмнө тухайн бичиг баримтуудаа цаг тухайд нь илгээгээд байж болох юм.

Хэрвээ та энэхүү хөтөлбөрт сонгогдсон тохиолдолд “Chevening” хөтөлбөрийн хэлний шалгуурт тэнцэж буй эсэхээ нэн даруй баталгаажуулж, 2018 оны долдугаар сарын 12-ны өдрөөс өмнө Их Британийн аль нэг сургуульд тэнцсэн өргөдөл авсан байх шаардлагатай.

9. Хөтөлбөрт бүртгүүлэх хүмүүс дараах гол шаардлагыг хангасан байх ёстой:

-“Chevening” хөтөлбөр хэрэгждэг гишүүн орнуудын иргэн байх.

-Хөтөлбөр дууссаны дараа дор хаяж хоёр жилийн дотор эх орондоо эргэн очих.

-Их Британийн их дээд сургуулиудын магистрын хөтөлбөрт хүлээн зөвшөөрөгдөх бакалаврын зэрэгтэй байх.

-Доод тал нь хоёр жилийн ажлын туршлагатай байх. 

-2018 оны 7 сарын 12 гэхэд Их Британийн 3 сургуульд өргөдөл өгч, аль нэгэнд нь тэнцсэн байх.

-2018 оны 7 сарын 12 гэхэд “Chevening” хөтөлбөрийн хэлний шалгуурт тэнцсэн байх.

Англи хэлний шалгуур (Доорх шалгалтуудад авсан байх ёстой доод оноо)

10. Тэтгэлэг зарлагдсан хугацаанд Элчин сайдын яамны “Chevening”-ийн ажилтан болон төгсөгчид тогтмол сургалт, семинар зохион байгуулдаг тул та Элчин сайдын яамны ЭНЭ хуудсыг дагаж, мэдээллийг цаг тухайд нь авч болно.

Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Гэрэлт гудамжинд болох “Inspire Me” боловсролын үзэсгэлэн дээр та “Chevening”-ийн ажилтнаас хэрэгтэй мэдээллээ авч болох юм.

Танд амжилт хүсье. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
3 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
4 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.