Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ажлын бус цагаар мэйл бичсэн ажилтныг хүний нөөцдөө мэдэгдсэн байжээ


Олон улсад илүү цагаар ажиллах, ажил ба хувийн амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах тухай асуудлыг чухалчилж үздэг болсон. Ялангуяа Франц улсад ажил, амьдралыг зааглах тухай ойлголт, соёл сайн төлөвшсөн байдаг талаар Шарон Ау хэмээх эмэгтэй ярьжээ. 

Тэрбээр өмнө нь Сингапурт жүжигчин, хөтлөгчөөр ажилладаг байсан бөгөөд жил гаруйн өмнө Франц руу шилжин суурьшсан аж. Шарон Ау саяхан Хятадын радио сувагт ярилцлага өгөхдөө өөрт тохиолдсон нэгэн явдлын талаар хуваалцсан байна. 

Ажилд орсон эхний долоо хоногтоо тэрбээр хамт ажилладаг хүн рүүгээ оройн 8 цагт мэйл бичиж үлдээжээ. Гэтэл уг ажилтан мэйлийг скрин шот хийж, хүний нөөцийн албандаа мэдэгдсэний дагуу Шаронд анхааруулсан байна. Гурван сарын дараа тэрбээр хамт ажилладаг өөр нэг хүн рүү оройн 11 цагт мессеж бичсэн тул хүний нөөцийн ажилтан дахин түүнтэй уулзжээ. Шарон дараа өдөр нь 08:30 цагт уулзалттай байсан тул материалаа бэлдэхийг түүнд сануулахыг хүссэн аж. Гэвч хамтран ажиллагч нь үүнийг үл хайхран, мессежийг скрин шот хийж хүний нөөцийн албандаа мэдэгдсэн гэнэ. 

Шарон Ау

Харин хүний нөөцийн албаны ажилтан Шаронд ажлын бус цагаар ажиллахгүй байхыг сануулаад, цагийг сайхан өнгөрүүлэхийг уриалж, киноны тасалбар хүртэл өгсөн тухай тэрбээр ярилцлагадаа дурджээ. 

Франц улс долоо хоногт дээд тал нь 35 цаг ажиллах (ихэнх улс ажлын 40 цагтай) журамтай байдаг бөгөөд Хөдөлмөрийн хуульдаа ч үүнийг нарийн тусгаж, чанд мөрддөг гэдгийг Шарон онцлон хэлжээ. 

Дашрамд дурдахад, Хятадад "996" гэж томьёолдог ажлын зарчим буюу долоо хоногийн зургаан өдөр, 09:00-21:00 цаг хүртэл ажиллах хуваарийг (долоо хоногт 66 цагт ажиллана гэсэн үг) олон компани дагаж мөрдсөөр ирсэн ч сүүлийн жилүүдэд эл соёлыг өөрчлөхөөр хичээж байна. 

Харин Японд илүү цагаар ажилласнаас үүдэлтэй стресс, ядаргаа, амиа хорлолт нэмэгдэх хандлагатай болсон тул бизнесийн байгууллагууд, Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч буй. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
12 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
12 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
2
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.16 202.179.8.195

Ажилтнуудаа 8:30-д ажилдаа ирсэн байхыг шаарддаг хэрнээ өөрөө үд өнгөрөөж ажилдаа ирдэг, орой 18 цагт явах гэхээр байж байгаарай, чамаар хийлгэх юм бий шүү гээд суулгаад байдаг захирал байж л байна. 300 доллар өгч байгаагаа аймаар их мөнгө өгөөд зүгээр тэжээгээд байна гэж боддог бололтой билээ.

0 Хариулах


зочин 2019.10.15 66.181.161.20

монголд 7 хоногт 120 орчим цаг ажиллуулдаг газрууд байж л байна. Барилгууд шүү.

0 Хариулах