Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"ГЭРЭГ" сэтгүүл WOMEN TODAY тусгай дугаараа гаргана


Дэлхийн шилдэг нийтлэлийг Ub.life сайтаараа албан ёсны орчуулга, эрхтэйгээр хүргэсэн манай хамт олон энэ удаад Нью-Йорк Таймсын "Women Today" цувралын албан ёсны эрхтэй нийтлэлүүд бүхий "Гэрэг" сэтгүүлийнхээ цоо шинэ дугаарыг гаргахад бэлэн болоод байна. 

Манай сэтгүүлд АНУ, Герман, Ирланд, Энэтхэгт гэхчлэн олон оронд охид, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг хөндсөн The New York Times-ийн шилдэг нийтлэлүүд багтсанаас  гадна Монгол дахь асуудлуудаа ч бид орхигдуулаагүй. 

Цаг наргүй малчны хөдөлмөрийн зэрэгцээ ахуй амьдралаа төвхнүүлсээр ирсэн аварга саальчин П.Лхагвасүрэн, 21-р зуунд ч буй модон жорлонг халахын төлөө  ажиллаж буй Ц.Оюунгэрэл, агаарын бохирдолд бүх нийтийн анхаарлыг  хандуулахын төлөө бүхий л цаг хугацаагаа зориулж буй О.Пүрэвхүү, хүнс-бизнесийн салбарт хүчээ сорьж, залууст эерэг үлгэр дуурайл түгээж буй Э.Туул, иргэний нийгэм, мэдээллийн эрх чөлөөний төлөө ухамсарт амьдралаа зориулан буй Х.Наранжаргал, орон нутгийн сургуулийн багшаас  парламентад хүртлээ сорилтот замыг туулж буй Н.Амарзаяа гэсэн эмэгтэйчүүдээр бид асуудал, шийдлийг гаргахыг зорьлоо.

Энэхүү нийтлэлүүд хэн нэгний магтаал, урамшуулал, алдар нэрийн хөрөг бус харин өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын тодотгол хийгээд бид дээрх эмэгтэйчүүдийн түүхээр энэ бүхнийг хүргэхийг хичээлээ.  

"Гэрэг" сэтгүүлийн Women Today тусгай дугаар тавдугаар сарын 23-наас буюу энэ пүрэв гаригаас худалдаанд гарна. Сэтгүүлийн нээлтийн хэлэлцүүлэг энэ өдөр болох бөгөөд #MeToo хөдөлгөөнийг эхлүүлсэн нийтлэлийн автор, Пулицерын шагналт сэтгүүлч Эмили Стийл бидний урилгаар хүрэлцэн ирж буй. Түүнчлэн NYT-ийн Бүсийн менежер зэрэг төлөөллүүд энэ үеэр Улаанбаатарт ажиллах юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
1
0