Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хонконгод өрнөж буй үйл явдлыг илэрхийлсэн 10 хүчирхэг гэрэл зураг


Хонконг дахь эсэргүүцлийн жагсаал 10 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Анх иргэд гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж байсан бол одоо иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарыг хараат бус шүүхээр шүүлгэх, гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүр мөсөн зогсоох, Бээжингээс томилсон Хонконгийн захирагч Кэрри Ламыг огцруулахыг шаардан тэмцэж байгаа юм. 

Тэмцэгчид өмнө нь хотын төвийн томоохон гудамж, метроны буудлуудад эсэргүүцлийн жагсаалаа өрнүүлж байсан бол өнгөрсөн долоо хоногоос эхлэн Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлыг эзэлж, суулт зарлажээ. Хамгийн сүүлд Хятадын цэрэг Хонконгийн хил рүү ойртож байна гэх мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттерт жиргэж, олон улсын хэвлэлүүд ч давхар батлаад байна. 

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хонконг дахь жагсаалыг "үймээн самуун, бослого" хэмээн тодорхойлж байгаа бөгөөд Бээжингийн эрх баригчид ч тэмцлийг хүч хэрэглэн зохицуулж магадгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. 

Харин олон улсын хэвлэлүүд, чөлөөт гэрэл зурагчид хоёр сар гаруй үргэлжилж буй Хонконгийн тэмцлийг гэрэл зургийн хальснаа ийнхүү буулгажээ. 

Хонконгод өрнөж үйл явдалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл: Ардчилал, хараат бус байдлынхаа төлөө тэмцэж буй хонконгчуудын түүхийг ойлгоход туслах 6 кино


1. Хонконгийн Засгийн газрын ордны гадна болсон жагсаалын үеэр цагдаагийнхан тэмцэгчид рүү чинжүүний хий цацсан ба иргэд шүхэр ашиглан өөрсдийгөө хамгаалжээ. 

Эх сурвалж: Reddit

2. 150 жилийн турш Их Британийн колони байсан Хонконг 1997 онд Хятадын мэдэлд шилжсэн бөгөөд тухайн үед Хонконгийг 2047 он хүртэл бие даасан хууль, эрхзүйн системтэй байлгана гэсэн тохиролцоо хийсний үндсэн дээр Хятадын талд шилжүүлжээ. Гэвч Бээжин сүүлийн жилүүдэд Хонконгийн бие даасан байдалд халдсан шийдвэрүүд гаргах болсон нь хонконгчуудын дургүйцлийг ихээхэн хүргэдэг. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төсөл нь мөн үүний илрэл юм. Хэдийгээр хонконгчууд хүчирхийллээс зайлсхийж, тайван эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байгаа ч цагдаа нар иргэдийн эсрэг хүч хэрэглэж, бэртээж гэмтээсэн тохиолдол цөөнгүй гарч байна. 

Эх сурвалж: New York Times, lamyikfei

3. Жагсагчид зургаадугаар сарын 12-нд Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн гадна жагсаж Засгийн газрын ордон руу орох замыг хаасан байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахын тулд ийнхүү эсэргүүцжээ. 

Эх сурвалж: Apnews, Vincent Yu

4. "Одоогийн байдлаар "Дэлхийн эдийн засгийн төв" гэсэн индексийн гуравдугаарт Хонконг, тавд Шанхай, есдүгээрт Бээжин бичигдэж байна. Гэвч Хятадын эдийн засгийн өсөлт нэмэгдэхийн хэрээр Хонконгийн эдийн засгийн бие даасан байдал алдагдаж, эх газрын зах зээлд найдахаас өөр аргагүй болно" гэсэн утга бүхий зургийн тайлбар бичжээ. 

Эх сурвалж: shasha77.daily

5. Жагсагчид Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлыг эзэлж, суулт зарлав. Үүний улмаас гадаад, дотоодын бүх нислэг цуцлагдсан байна. 

Эх сурвалж: Reddit

6. "Эрх мэдэлтнүүд жагсаалд оролцож буй залуучуудыг бослого дэгдээгчид гэдгээс өөрөөр харахгүй байна. Харин энэ зураг бол тэдний эсрэг барьж буй хамгийн хүнлэг, хайр татам хариу юм. Цагдаа нар Мэй Фу өртөөн дээр байсан жагсагчид руу нулимс асгаруулах хий цацсаны дараахан.." гэсэн тайлбар бичжээ. 

Эх сурвалж: James Pomfret

7. Наймдугаар сарын 12-нд Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд болсон суултын үеэр жагсагчид "Хонконгийн чөлөөл, бидний хувьсгалын цаг" гэсэн бичигтэй туг барьсан байв. 

Эх сурвалж: Reuters, Tyrone Siu

8. Наймдугаар сарын 13-нд Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд болсон жагсаалын үеэр тэмцэгчид дотогшоо нэвтрэхээр завдаж буй зорчигчдыг зогсоохын тулд тэргэнцэр ашиглан хаалт босгожээ. Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн хэд хэдэн метроны буудлуудад цагдаа, тэмцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч, олон хүн бэртсэн байна. Мөн жагсаалд оролцож байсан нэгэн эмэгтэй нүдэндээ гэмтэл авч, хараагүй болсон нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэжээ. 

Эх сурвалж: Reuters, Tyrone Siu

9. "Шүхэрт хувьсгал" хэмээгддэг 2014 оны томоохон тэмцэлд оролцсон иргэд "Lennon Wall"-ийг бүтээжээ. Уг хана бүхэлдээ ардчилал, чөлөөт, хараат бус байдлыг шаардсан хүмүүсийн зурвасаар дүүрчээ.  

Эх сурвалж: Apnews, Kin Cheung

10. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцсэн хонконгчууд зургаадугаар сарын 9-нд анх тайван жагсаал эхлүүлсэн юм. Эхний жагсаалд нийт 240 мянган иргэн оролцсон бол хоёр дахь жагсаалд нэг сая хүн оролцож хүрээгээ тэлсэн юм. Иргэдийн эсэргүүцлээс үүдэн хотын захирагч Кэрри Лам тус хуулийн хэлэлцүүлгийг цуцалж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэндээ уучлал гуйсан юм. Харин Конконгийн иргэд эл үйлдлийг хангалтгүй хэмээн үзэж хотын захирагчийг огцруулахыг шаардан дахин жагсчээ. Хонконг нийт 7.5 сая хүн амтай бөгөөд гурав дахь жагсаалд 2 сая иргэн оролцсон гэх тооцоо гарсан юм. 

Өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр залуучуудын эсрэг хүч хэрэглэхийг эсэргүүцэн, цагдаа нарт шаардлага тавьж буй өндөр настны зураг цахим орчинд таржээ. Залуу үеэ хамгаалж зоригтойгоор үзэл бодлоо илэрхийлсэн өндөр настан иргэдийн хайр, талархлыг хүртэж, Хонконгийн жагсагчдын бэлгэ тэмдэг хэмээгдсэн юм. Уг зургийг сэтгүүлч, гэрэл зурагчин Лаурел Чор авчээ. 

Эх сурвалж: Laurel Chor

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
17 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
18 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
1
8
0
76
2
3
1

Сэтгэгдэл бичих (11)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

.. 2019.08.19 202.9.44.48

Мундаг хүмүүс юмаа атаархчла

0 Хариулах


^-^зочин19 2019.08.17 66.181.161.50

Хятадын эртнээс л баримталж ирсэн бодлого нь жижиг улс гүрнүүдийг өөртөө уусгаж улам хүчирхэгжих л байсан одооч мөн ялгаагүй хаа сайгүй л хятад хүмүүс амьдарч байна. Бүгд л нэг хорон зорлиготой амьтай хөдөлдөг бүхнийг иддэг занавал алж байж санаа нь амардаг хүний арьс нөмөрсөн адгууснаас долоон дор амьтад . Хамаг муу муухай зүйл л хятадаас орж ирж байна. Ойрын жишээ дурдахад л тэмбүү өвчин чинь хараал идсэн энэ урд хөршөөс орж ирсэн одоо тэгээд манай улсын эмзэг сэдвийн нэг болчоод байдаг 76 мал юу ч хийхгүй байна гээд л байдаг тэд орон гаран худалч хуурмаг байгаа нь үнээн гэхдээ тэдний хийж чадах зүйлээс илүүг бид хийж чадна шдэ худлаа л хамаг буруугаа 76 руу чихнэ тэгчихээд гудманд хог нус цэр шүлсээ хаяад л явж байгаа биздэ манайхан энхболд огцорвол бүх юм сайхан болно л гээд хөөрөөд солиороод байсан сайн болсон юм лав алга өдөр тутмын иддэг талхны чинь үнэ өсөөд эхэллээ худлаа утасны цаанаас хуцацгаагаад байдаг малнууд нь ядаж уут барьж гараад орчныхоо хогийг цэвэрлээд сурчихад яана бид 3 саяулаа хөдөлөөд улсдаа хэрэгтэй зүйлээ санаагаараа хийгээд бослого жагсаалдаа идэвхитэй оролцоод байхад ядаж нэг ахиц олдноо доо тэнгэр заяатай гээд цээжээ дэлдэж байхаар үзэн ядаад байдаг хужаа нараасаа суралцмаар юмда ядаж л эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна ... гэтэл манайд.?

1 Хариулах


zochin 2019.08.16 150.129.142.147

mundag mundag

0 Хариулах


Зочин 2019.08.16 202.126.88.68

Мундаг юмаа

2 Хариулах


Tamiin togoonii tengerleguud 2019.08.16 202.70.46.20

Mongolchuud dor burnee dovoo sharluulaj, bie bieniihee muug uzej bahaa hangadag baliar humuus. Tegsen hirnee uursdiiguu tengeleg, delhiid hosgyi undesten gj ungas aldahiig ni yaana, ichij uhmeer. Shudarga unenii tuluu, uursdiihuu tuluu zorigtoi temcej bui HonKong chuudiig bishermoi. Manaihan bol neg gemgyi huniig tsagdaa bariad horichuul bug hohinee l gj helne. Jagsagchid ni dandaa tulburtei poprogchidiin hulsnii ajilchid baidag naass

0 Хариулах


Билгүүн 2019.08.15 59.153.115.188

Монголчуудаас л дээр юм даа

0 Хариулах


Зочин 2019.08.15 103.229.121.213

Ataarhaj bna. Zaluu hoich ue n iim temtsegch unen shudragiin toloo, ireeduinhee toloo buhel buten Hyatadiin zasgiin gazartai temtsej bna. Harin bid chimeeguihen uussaar chimeeguihen awtsaar

0 Хариулах


Зочин 2019.08.15 202.9.44.210

Зоригтой өөрсдийнхөө төлөө тэмцэж чадаж байна.

0 Хариулах


Зочин 2019.08.15 119.17.124.136

яагаад эсэргүүцээд бгаа учир нь: Хятадууд үнэхээр муухай зүйл хийж чаддаг хүний эрх эрх чөлөөний эсрэг....тэд гудманд зүгээр явж бхад нь хэлс хэрэг тулгаад ачаад явдаг ...цогцос биеийг нь гэр орон эцэг эхт нь хүлээлгэж өгдөггүй...тэд зүгээр л хүний махаар хоол хийдг газар юмуу...хүнээр хатаамал жихмэл хийдг үйлдвэрт очдог...тэр хүний эд анги хэсэгчилж зардг оюутнууд өндөр төлбөр өгч,ордог үйлдвэрийг тойрсн 4н том шорон бдг гсн......бүүр солонгосоос хүний мах икспортонд аваад бна ...солонгост амьдарч бгаа хятадууд дотроо хүний махны наймаа цэцэглээд бгаа...худлаа гэвэл ойр ойрхон гарсн хэргүүд гэрчилнэ...

3 Хариулах


Зочин 2019.08.16 182.160.35.228

Үгүй л дээ. Учир нь шал өөр. Хятадын дотоод хагарал бол угийн олон газрууд нэг улс болгож хүчээр дарж байгаагын сөрөг төл. Хонг Конг бол 1 улс 2 системээр явдаг 50 он хүртэл тийм байж байгаад албан ёсоор хятадын муж болно гэж гэрээнд Британи зааж өгсөн. Өдгөө гарсан хэрэг бол Хонг конгийн иргэн найз охиноо Тайванд очиж алсан хэрэг хэргийг Хонг конгийнхон бол манай систем хуулиар зохицуулна гэсэн бол хятадууд өөрсдийн хуулиар гээд нэг ёсондоо Хонг Конгд бөөн азны юм болж байгаа юм. Учир нь одоогийн жагсаал энэ үймээнд хятад оролцвол Британы гэрээгээ зөрчиж хятадын муж улс болохгүй болох магадлал өндөр.

0 Хариулах


Зочин 2019.08.16 124.158.92.56

Хэрэв энэ үймээнээр Хонконг тусдаа улс болчихвол Их Британи хэлсэн үгэндээ хүрээгүй болоод Хятад Их Британий харилцаа муудах боломжтой.

0


Зочин 2019.08.15 150.129.141.244

Tiime solongost ih surguuliin bagsh mini hurtel ene tuhai yrij bsn hytaduud zaluu ohid emegteichuudig hulgailj mahiig iddeg tuhai internet orchind hurtel tiim bichleg bsn

0 Хариулах


Зочин 2019.08.14 202.126.88.159

Ardchilal hunii erh gej. Tand erh chuluu bhqu bol mynga bayan baigaad haana ch gishgej chadahgui shuu.

0 Хариулах


Амар 2019.08.14 59.153.87.8

Монголчууд ингээд тууштай нэгдэж чадвал энэ бусармаг явдлууд, улс төрд бугшсан идээ бээрийг шахаж гаргаж чадна даа, уг нь

0 Хариулах


Зочин 2019.08.14 202.131.246.166

7 сарын 1-ний үйл явдлаас хойш бүгд айж байгаа. Хэн нь золиос болох вэ? гэдэг нь хэцүү л дээ. Алдах юмгүй хүн л айхыг мэдэлгүй тууштай тэмцэнэ.

1 Хариулах


Зочин 2019.08.15 66.181.161.53

Монголчууд харин ч нэгийг нь үгүй хийх ч юм уу? эсвэл бэртээсэн тохиолдолд Хонгконгчуудтай адил улам сэтгэлээ барьж өөрсдийнхөө урамзоригийг оруулж чангалж тэмцэх хэрэгтэй шд! тэгэж байж л бүх муу муухай юм арилна.

0


Зочин 2019.08.14 43.242.243.110

Алдах юм ихтэй хүн л тэмцэнэ.

1


Зочин 2019.08.14 49.98.213.149

Буруу байна. Алдах юмтай хүн л тууштай тэмцдэг юм!!! Эх орон, үр хойч, үр хүүхдийнхээ төлөө!!! Одоохондоо Монголчууд үнэт зүйл гэдгээ ч ухаарч ойлгоогүй байна.

0