Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголчууд Азийн STEM салбарт гол боловсон хүчин болох уу


Олон улсын боловсролын салбар дахь зах зээлийн судалгаа, шинжилгээ хийдэг ICEF Monitor байгууллагаас монгол оюутнуудтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг гаргажээ. Тус судалгаанд дурдагдсан онцлох мэдээллийг түүвэрлэн хүргэж байна. 


Зүүн Азийн бүс нутагт орших 3 сая хүн амтай Монгол Улсын иргэд өнгөрсөн арваад жилд гадаадад боловсрол эзэмших нь хомс байв. Харин сүүлийн жилүүдэд боловсрол эзэмшихээр гадаад улсыг зорьж буй залуучуудын тоо хурдтай өсөж байгаа ба энэ нь UNESCO болон Олон улсын боловсролын сэтгүүлийн мэдээлснээс ч өндөр байгаа юм. ( UNESCO 2017 онд гадаад боловсрол эзэмшиж буй монгол оюутнуудын тоог 10,000, Олон улсын боловсролын сэтгүүл 15,000 гэж мэдээлж байв.)

ICEF Monitor байгууллагын мэдээлснээр 25,000 гаруй монгол оюутан гадаад улсад, тэр дундаа Азийн орнуудад боловсрол эзэмшиж байгаа ба ойрын жилүүдэд уг үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байна гэжээ. 

Монгол оюутнууд голчлон БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсад боловсрол эзэмшиж байна 

БНХАУ-ын Боловсролын яамны мэдээлснээр 2018 оны байдлаар урд хөршид 10,100 монгол оюутан суралцаж байна гэжээ. 2014 оны үзүүлэлттэй харьцуулахад энэ нь 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн БНХАУ 2012 оноос хойш нийт 2500 оюутанд, түүний дотор 2018 онд 328 монгол оюутанд тэтгэлэг олгосон байна. 

Үүний зэрэгцээ хойд хөрш болох ОХУ-д тэтгэлгээр суралцагчдын тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Евроазинэт байгууллагын мэдээлснээр Монголын 2000 орчим иргэн Оросын их сургуулиудад үнэ төлбөргүй суралцаж байна гэжээ.  

БНСУ нь монголчуудын хамгийн их зорьдог гурав дахь улс бөгөөд 2018 оны байдлаар тус улсад 7300 гаруй монгол оюутнууд суралцаж байгаа аж. 

БНСУ-д суралцаж буй гадаад оюутны тоо 2015-2019 оны байдлаар 

Тэгвэл Австралид суралцаж буй 3500 орчим оюутны дийлэнх нь ELICOS буюу Гадаад оюутнуудад зориулсан англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж байна. Эндээс үзвэл Австралид суралцаж буй монголчуудын тоо 2015 оноос хойш 189 хувиар өсжээ. Японд ч мөн адил дүр зураг харагдаж байна. Тухайлбал, 2018 оны байдлаар тус улсад суралцагч монгол оюутнуудын тоо 3125 болж өмнөх оноос 24 хувиар нэмэгджээ. 

Харин АНУ-д суралцаж буй оюутнуудын тоо 2014 оноос хойш ердөө таван хувиар өссөн бөгөөд 2018 оны байдлаар 1480 монгол оюутан суралцаж байна гэжээ. Түүнчлэн Канадад 2008 онд 255 оюутан суралцаж байсан бол 2014 онд энэ тоо бараг өөрчлөгдөөгүй аж. 

Япон, БНХАУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна 

Төрөлт буурснаас үүдэлтэй эдийн засгийн хямралд өртөж болзошгүй байгаа Япон улс STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт ажиллах боломжтой монгол залуучуудыг сонирхлоосоо гадуур үлдээх аргагүй юм.  

Ахлах сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагддаг олон улсын математикийн тэмцээнд Монгол улс 2010 онд 50 дугаар байранд бичигдэж байсан бол 2018 онд 28 дугаар байр хүртэл амжилтаа ахиулж, улмаар олон улсын анхаарлыг татаж эхлээд байна. 

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 2030 он гэхэд Япон улс мэдээллийн технологийн салбар дахь ажлын байрыг нөхөхөд 550,000 инженер шаардлагатай болох ба энэ нь Монголыг сонирхох нэг шалтгаан гэнэ. Үүнтэй холбоотойгоор япончууд 2014 оноос эхлэн Монголд Коосэн хэмээх техникийн гурван коллежийг байгуулжээ. Өнгөрсөн хавар тус коллежийг хиймэл оюун ухаан болон бусад чиглэлээр 140 оюутан төгссөн бөгөөд Японы 29 компанитай хамтран ажлын байрны үзэсгэлэнг зохион байгуулжээ. 

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 2030 он гэхэд Япон улс мэдээллийн технологийн салбар дахь ажлын байрыг нөхөхөд 550,000 инженер шаардлагатай болох ба энэ нь Монголыг сонирхох нэг шалтгаан юм.

Түүнчлэн 2020 он гэхэд БНХАУ-ын тусламжтайгаар Монгол Улсад 21 сургууль, цэцэрлэгийн барилга шинээр баригдана гэж БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа мэдээлж байсан юм. Мөн тэрбээр Хятад улсыг сонгон суралцагчдын тоо өсөхийн зэрэгцээ тэтгэлэг авах оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна гэдгийг онцолсон. Хятад улс олон улсын тавцан дахь нөлөөгөө нэмэгдүүлэх зорилгоор Зүүн Европ, Ази, Африкийн холбосон "Нэг бүс-Нэг зам" төслийг эхлүүлж, хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа нь ийнхүү монгол оюутнуудын боловсрол олж авах боломжийг нэмэгдүүлж байгаа аж. 

Эдгээрээс үзвэл Монгол Улс Ази дахь STEM салбарын гол боловсон хүчин болох эхлэлээ хэдийн тавьсан гэж хэлж болно. Гэвч үүнтэй зэрэгцэн Монгол Улс чадварлаг мэргэжилтнүүдээ алдах эрсдэлтэй нүүр тулах нь дамжиггүй юм гэжээ. 

Холбоотой мэдээлэл: Э.Сүндарь: Хүүхэд бүр 16 наснаасаа өмнө код бичиж үзээд, би чадах юм байна гэсэн итгэлийг олж аваасай гэж хүсдэг 

Эх сурвалж: ICEF Monitor

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.