Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тансаг амралтын газар байрлаж, далайн яст мэлхийг аврахад туслах дадлагын хөтөлбөр зарлагджээ


Ажил заавал хүнд хэцүү, стресс дагуулсан байх ёстой гэж үү? Орчин үед ажлын тухай ойлголт хурдтай шинэчлэгдэж, гэрээсээ ажиллах эсвэл өөрийнхөө хамгийн сайн чаддаг, дуртай зүйлээ хийгээд орлого олох боломжтой бүрдэж байна. Тухайлбал, унтсаныхаа төлөө цалин авах боломжтой ажлын байрыг ухаалаг матрасс үйлдвэрлэгч 'Mattress firm' тогтмол зарладаг. 

Тэгвэл зэрлэг байгаль, далайн амьтдад хайртай хүмүүст алдаж боломгүй нэгэн дадлагын хөтөлбөр Мальдив улсад зарлагджээ. Тодруулбал, далайн усыг цэвэрлэж, аюулд ороод буй яст мэлхийнүүдийг аврах зорилготой The Olive Ridley Project төслийн хүрээнд хоёр долоо хоногийн хугацаатай дадлага зарлаж байгаа аж. 

Шалгарсан дадлагажигч наймдугаар сард Мальдивын Coco Palm Dhuni Kolhu хэмээх тансаг амралтын газарт орших "Далайн яст мэлхийг аврах төв"-д байрлаж, тэндээсээ ажиллах гэнэ. Энэ нь далайн амьтдад тусламж үзүүлэх Мальдивын цор ганц төв бөгөөд энд мэргэжилтнүүд тусламж шаардлагатай далайн амьтдыг аврах, нөхөн сэргээх мэс засал хийх, оношлох, эдгэрсний дараа далайд буцааж тавих ажлыг хийдэг юм байна. 

Төвийн зүгээс дадлагажигчийн хоёр талын онгоцны тийз, байрлах байр, хоол, далайн аяллын төлбөрийг бүрэн дааж, усан доогуур аялах сургалтыг орох аж. Хөтөлбөрийг сонирхсон хүмүүс яагаад энэ үйл ажиллагаанд туслахыг хүсэж буй, яагаад энэ хөтөлбөрт тохирох  вэ гэдгээ 2-3 минутын урттай видео, 500 үгтэй эссэнд тусгаж өгөхөд хангалттай юм байна. (Сонирхож байгаа бол ЭНД дарж өргөдөл гаргаарай). Мөн заавал энэ салбарын мэргэжилтэй эсвэл туршлагатай байх шаардлагагүй. Харин байгаль орчин, далайн амьтдыг хамгаалах чиглэлээр ажиллах чин хүсэлтэй байх хэрэгтэй гэсэн байна. Өргөдөл авах сүүлийн хугацаа долоодугаар сарын 1.

Далайн яст мэлхийг аврахад туслах дадлагажигч дараах үүргийг гүйцэтгэнэ гэжээ. Үүнд: 

  • Эрсдэлд орсон далай яст мэлхийг барих ажилд оролцох 
  • Тусламж авсан болон эдгэрсэн яст мэлхийг буцаан далайд тавихад туслах 
  • Мэс засал, эмчилгээний үйл явцыг ажиглах, хяналт тавих 
  • "Далайн яст мэлхийг аврах төв"-д золох хүмүүсийг хүлээн авч, аврах төвд буй яст мэлхийнүүдийн талаар мэдээлэл өгөх
  • The Olive Ridley Project -ийн сошиал платформуудад пост оруулах, аврах үйл ажиллагааны үйл явцын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх гэсэн үүргүүд багтах юм байна.

Эх сурвалж: The Ladders

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
2 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.