Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Цуврал 3: IELTS-ийн унших хэсэгт хэрхэн өндөр оноо авах вэ?

IELTS-ийн шалгалтанд бэлдэгчдэд зориулсан цуврал нийтлэл №3


Бид та бүхэнд IELTS-ийн шалгалтанд хэрхэн бэлдэх талаар цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнө нь:

Харин энэ удаагийн нийтлэлээрээ IELTS-ийн унших хэсэгт хэрхэн өндөр оноо авах хийгээд юуг анхаарвал зохих талаар мэдээлэл хүргэж байна.

Сонсох хэсэг дууссаны дараа унших хэсэг эхлэх ба унших материал болон хариултын хуудсыг танд өгнө. Сонсох хэсэгтэй адил хариултаа буулгах нэмэлт цаг байхгүй тул зөв хариултаа тэр дор нь бөглөөд явах нь зүйтэй.

Унших хэсгийн даалгавар гурван хэсгээс бүрдэх бөгөөд 60 минутанд багтааж гүйцэтгэнэ. Шалгагч хэдэн минут үлдсэнийг зарлаж, цагийн баримжаа өгдөг. Сэдвийн хувьд ихэвчлэн сэтгүүл, шинжлэх ухааны өгүүллэгүүд, ном сурах бичиг, сониноос авсан байх ба гурван текстээс хамгийн багадаа нэг нь шалгуулагчийн логик сэтгэхүйг сорино. Өмнөх нийтлэлд дурдаж байсанчлан даалгаврууд хөнгөнөөс хүндрэх шатлалаар явагдах тул цагаа оновчтой хуваарилах нь өндөр оноо авах нэг хөшүүрэг юм.

Унших хэсэгт олон төрлийн асуултууд ирэх бөгөөд заримаас нь дурьдвал олон сонголттой, богино хариулт шаардсан асуулт (гурваас илүүгүй үг нөхөх), өгүүлбэр нөхөж бичих, тэмдэглэл хийх, хүснэгт, диаграм болон төрөл бүрийн график нөхөх, тийм, үгүй эсвэл байхгүй ангилалд тохируулж холбох, сэдэвт зөв гарчиг оноох, мэдээллээс байрлалыг тогтоох гэх мэт орно. Нийт 40 асуулттай, хэсэг тус бүрт 10-15 асуулт оногдоно.  

Унших хэсэгт дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд:

  1. Асуултуудаа сайн ойлгох. Унших хэсгийн асуултуудын төрөл хийгээд тухайн хүнээс ямар ур чадвар шаарддаг болохыг зайлшгүй мэдэж байх ёстой. Шалгалтын үеэр даалгавраа хараад юу хийх ёстой, хэрхэн бөглөх ёстойгоо бүрэн мэддэг байх хэрэгтэй.
  2. Маш их унш. Энэ хэсэгт өндөр оноо авахын тулд унших материалтай урт хугацааны турш ажиллаж, өдөр бүр ном, сонин сэтгүүл унших байдлаар дасгал хийвэл зохистой. Хэр их уншина тэр хэмжээгээр текстээ ойлгох, асуултад хариулах чадвар сайжрах бөгөөд аливаа текст материалаас нарийн уялдаа холбоо бүхий мэдээллийг олж таних чадварыг дээшлүүлэхэд маш тустай.
  3. Унших чадвараа сайжруул. Мэдэхгүй үгсээ контекстийн тусламжтайгаар баримжаалах, утгыг нь таах, хурдан унших, богино хугацаанд их мэдээлэл олж авах зэрэг дадлага хийх зэргээр унших чадвараа сайжруулж болно.
  4. Хэрэгтэй мэдээллээ олох чадвар. Ямар ч материалаас өөрт хэрэгтэй мэдээллийг олохын тулд урт өгүүлбэрийг олон хэсэгт хуваан санаа бүрээр нь ангилан ялгаж, текстээс өгүүлбэр болон цогцолбор санааг ойлгож сурах хэрэгтэй. Ингэхийн тулд тохирох гарчиг, дэд сэдвийг тодорхойлох, хураангуйлал, товчлол хийх, хүснэгт, графикийг тайлбарлаж бичих, өгүүлбэрээс төлөөний үгсийг олж ямар үгстэй холбогдож буйг тогтоох зэргээр дадлага хийгээрэй. Эхний цогцолборыг уншаад дараагийн цогцолборуудад ямар санаа гарч болохыг таамаглах, үгсийн сангаа сайжруулах, тогтмол үг цээжлэх зэрэг нь мөн багтана.
  5. Хариултаа бөглөж эхлэхийн өмнө тексттэй сайтар танилц. Материал тараагдмагц хамгийн түрүүн бүх хэсгүүдийг хурдтай гүйлгэж хараад ямар агуулга бүхий сэдвүүд буйг мэдэж аваарай.
  6. Асуултыг анхааралтай унш. Асуултаа буруу ойлговол хариулт тэр чигтээ буруу болох учраас анхнаасаа гүйцэтгэх даалгавраа маш сайн ойлгоорой.
  7. Нэг асуулт дээр их цаг бүү зарцуул. Асуулт бүрт нэг минутыг зарцуулна гэж тооцоолоорой. Их удвал үлдсэн асуултууддаа хариулж амжихгүйд хүрнэ.
  8. Хариултаа мэдэхгүй бол таа. Үнэхээр л хариултыг олж чадахгүй бол хугацаа алдалгүй хамгийн боломжтой гэсэн сонголтоо сонгох, боломжтой үгсийг нөхөх байдлаар тааж бичих хэрэгтэй бөгөөд буруу хариуллаа гээд оноо хасагдахгүй.

Асуултаа бөглөхдөө текстээ хурдтайгаар уншихыг зөвлөж байна. Үүнийг өөрөөр харааны уншилт ч гэж нэрлэдэг. Тухайн сэдвийн талаар тодорхой ойлголттой болсны дараа даалгавраа гүйцэтгэж эхэл. Асуултууд хүнд, хөнгөн харилцан адилгүй тул өөрийн сайн чаддаг, хялбар хэсгээс түрүүлж хариулаад хүнд даалгавруудыг нь орхисон ч болно. IELTS-ийн 8 болон 9 оноо хоорондоо их заагтай тул зарим хэцүү асуултуудаа орхилоо ч 8 оноо авах боломжтой юм.

Ихэнх хүмүүс гурван хэсэгтээ адил цаг зарцуулна гэж төлөвлөдөг ч хоёр, гуравдугаар хэсгийн даалгавар хүнд тул хариулж амжилгүй, оноо алдах нь бий. Тиймээс хялбар даалгавартаа бага цаг зарцуулсан нь зөв сонголт болно.

Гүйлгэж уншихдаа түлхүүр үгсийн доогуур зурах хэрэгтэй. Үүнд: Сар өдөр, нэрс, дурсгалт газар, орон байр, амьтан ургамлын нэр, зарим нэг мэргэжлийн нэр томъёо багтана. Хожим асуултанд хариулах явцад эдгээр нэрс гарч ирэх магадлалтай тул доогуур зурсан үгсээс хайвал цаг хэмнэнэ.

Нийт асуултыг 60 минутанд хариулах ёстой тул эхний хэсгийг 20 биш 17 минутанд, дараагийн хэсгийг 18 минутанд, сүүлчийн хэсгийг 25 минутанд гүйцэтгэнэ гэж төлөвлөсөн хамгийн тохиромжтой. Учир нь ихэнх хүмүүс гурван хэсэгтээ адил цаг зарцуулна гэж төлөвлөдөг ч хоёр, гуравдугаар хэсгийн даалгавар хүнд тул хариулж амжилгүй, оноо алдах нь бий. Тиймээс хялбар даалгавартаа бага цаг зарцуулсан нь зөв сонголт болно.

Унших хэсгээ давтахдаа хэсэг тус бүрт хугацаа тавьж даалгавраа гүйцэтгээд дараа нь өөрийнхөө хариултыг зөв хариулттай тулгаж, алдаагаа засаж явах нь үр дүнтэй байдаг.

Өсөхбаяр овогтой Рэнцэндорж

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
2
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
3
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.