UBLife Logo
-

Зөвхөн ФЕМИНИСТ хүний л ойлгох 15 ГАШУУН ҮНЭН

Ub.life
Ub.life
Зөвхөн ФЕМИНИСТ хүний л ойлгох 15 ГАШУУН ҮНЭН

 

1. Та нийгэм, улс төр гээд бүхий л салбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш оролцоотой байх ёстой гэж үздэг.

 

 

2. “Мартын 8” таны хувьд цэцэг, шоколад авах баяраас илүүтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.

 

 

3. Эсвэл та өөрөө эр хүн хэдий ч эмэгтэйчүүдийг хүндэлж, ижил тэгш эрхтэй байхыг нь дэмждэг нэгэн.

 

4. Зарим хүмүүс феминист гэдгийг эмэгтэйчүүд л илт давуу байх ёстой дарангуй үзэл гэхийг сонсоод:

 

Феминист гэдэг чинь эмэгтэйчүүд манлайлаад, эрэгтэйчүүдийг үл хүндэлнэ гэсэн үг бил үү гэхийг сонсоод “Арай ч дээ” хэмээн бодно. Ердөө л “ижил тэгш” байх талаарх асуудал шүү дээ.

 

5. Та гэрийн ажил, хоол ундыг бүгд адилхан хувааж хийх хэрэгтэй гэж боддог.

Тиймээс ч өөртэйгөө ижил үзэл бодолтой хүнтэй амьдралаа холбох нь бий.

 

 

6. “Чамайг эмэгтэй болохоор чинь харж үзлээ” гэх юм уу, “Эмэгтэй хүн юм байж” гэж хүйсээр ялгаварлан гадуурхахыг та тэвчдэггүй.

 

 

7. Эмэгтэй хүнийг элдвээр хэлж, доромжилж байхад ч дуугүй өнгөрч чадахгүй.

 

 

8. Та #Metoo, #TimesUp, #Нүдээнээ зэрэг хаштагт идэвхтэй нэгдсэн.

 

 

 

Дэлхийн нийтэд эмэгтэйчүүдэд зориулсан ямар нөлөөллийн ажил өрнөж байгааг та маш сайн мэддэг.

 

9. Олны танил, хайртай алдартан тань феминист гэдгийг дуулаад ихэд баярлана.

 

 

10. Та амжилтад тэмүүлж буй бусад эмэгтэйчүүдийг хоёр гараа өргөн дэмждэг.

 

 

11. Таны дуртай дуунуудын нэг бол:

 

 

12. “Эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харж байхад юу нь болохгүй гэж?” гэх үгийг хэд хэдэн хүнээс сонсож, тэдэнд няцаалт хийн мэтгэлцээд амжсан.

 

 

Яагаад заавал эмэгтэйчүүдийн манлайлал байх ёстой талаар та хүчтэй байр суурьтай.

 

13. Таны хамгийн сонсох дургүй үг “Харин ч Монголын эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдийг бодвол жаргадаг шүү”.

 

 

14. Өөртэйгээ ижил феминист эмэгтэйчүүдтэй уулзах үед:

 

 

Энэ үед яг л газраас мөнгө олсон мэт баярлана гээч.

15. Дэлхийн нөгөө өнцөгт эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг та сонсоод сэтгэл тань тавгүйтдэг.

Би яаж туслах вэ? Би юу хийж чадах вэ? зэргээр бодолд дарагдах нь ч бий.

Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
1
12
3
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.