UBLife Logo
Нийгэм

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг баталлаа

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журмыг хэлэлцэн баталлаа.

Тус журам батлагдсанаар засаг захиргаа, нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж байгууллага, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэх эрх зүйн боломж бүрдэж, гамшгийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлсноор гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлыг сайжруулах нөхцөл бий болж байгаа юм.

Гамшгаас хамгаалах тухай хуульд Онцгой байдлын байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавьж ажиллах заалтыг тусгасан байдаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
16
9
47
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.