UBLife Logo
Хэрэгтэй

Амьдрал, аз жаргалын талаар алдартнуудын хэлсэн 16 эшлэл

Амьдрал, аз жаргалын талаар алдартнуудын хэлсэн 16 эшлэл

“Өглөө бүр амьдралаа шинээр эхлэх боломж юм” гэж Пауло Коэльо хэлжээ. Бид амьдрал, аз жаргал, харилцан туслах тухай хэлсэн алдартнуудын эшлэлийг танилцуулж байна.

1)    “Хүмүүс өөрсдийгөө олон юм хийж чадахгүй гэж боддог. Харин аргагүй байдалд орохоороо ямар олон юм чаддаг байж вэ гэдгээ олж мэддэг” Стивен Кинг2)    “Бид чадах бүх юмаа хийнэ гэж хэлэх нь утгагүй хэрэг. Хийх ёстой юмаа л хийх хэрэгтэй” Уинстон Черчилль3)    “Бид хэн нэгэн хүнтэй харьцахдаа нэг бол туслана, эсвэл гай болно. Гурав дахь зам гэж үгүй. Тэр хүнийг нэг бол доош чангааж, үгүй бол дээш нь өргөнө гэсэн үг” Жорж Вашингтон4)    “Зорилгодоо хүрэхийн тулд юуны өмнө хөдлөх хэрэгтэй” Оноре де Бальзак5)    “Бүх юм дууслаа гэж бодох үе чамд ирнэ. Энэ чинь эхлэл шүү дээ” Луис Ламур6)    “Хэрэв өвчтөн амьдрахыг маш их хүсч байвал эмч нар ч яаж ч чадахгүй” Фаина Раневская

7)    Хэрэв аз жаргалтай байхыг та маш их хүсч байвал олж л таарна. Нүдний шилээ зүүчихээд хайгаад байсан эмгэн шиг маш ойрхноос олох болно” Бернард Шоу8)    “Сарнай цэцэг яагаад ийм их өргөстэй юм бэ гэж би гомдол тавьдаггүй. Харин энэ их өргөс дунд сарнай ургаж байгаад баярладаг” Жозеф Жубер9)    “Хэрэв та там дундуур явж байгаа бол зогсолтгүй яваарай” Уинстон Черчилль10)    “Надад дуртай бүх юм минь байхгүй. Гэхдээ би байгаа бүх юмандаа хайртай” Лев Толстой11)    “Амжилтгүй явдал гэдэг бол дахин эхлэх боломж гэсэн үг. Гэхдээ энэ удаад илүү ухаалгаар” Хенри Форд12)    “Хүний амьдрал бол хайрцаг шүдэнз. Хэт тоовол инээдэмтэй, тоохгүй бол аюултай” Рюноскэ

13)    “Өөрөөсөө илүү хүнтэй таарвал түүн шиг болохыг хичээ. Доогуур хүнтэй танилцвал өөрийгөө сайн харж, шүү” Күнз14)    “Хүний алдааг хэлснээс өөрийн алдааг илчилсэн нь дээр” Демокрит15)    “Өнөөдрөөрөө амьдарч байгаа хүн цөөхөн. Ихэнх нь дараа амьдрахаар бэлтгэж байдаг” Жонатан Свифт16)    “Хүн үргэлж аз жаргалтай байх ёстой. Хэрэв аз жаргал чинь дуусчихвал хаана алдсанаа эргэж хар” Лев Толстой

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.