UBLife Logo
Бөх

Ш.Мөнгөнбаатар, Н.Золбоо, Т.Бэгзсүрэн нар улсын харцага цолны болзол хангалаа

Ш.Мөнгөнбаатар, Н.Золбоо, Т.Бэгзсүрэн нар улсын харцага цолны болзол хангалаа

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа буюу харцага цолны даваа өндөрлөлөө.

Энэ даваанд шинээр начны болзол хангасан цэргийн арслан Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Н.Золбоо нар тунаж үлдлээ. Шинээр начин цолны болзол хангасан хоёр хүчтэнээс Н.Золбоо харцага цолонд хүрлээ.

Начны болзол хангаад байгаа аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар улсын харцага А.Цацабширээр харцага цолны болзол хангалаа.

Шинээр начны болзол хангасан аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давж, харцага цолны болзол хангаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
19
49
38
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.