ОУОХ-ноос Парисын олимпод оролцох боломжтой ОХУ-ын чөлөөт бөхийн тамирчдын нэрсийг зарласан. Гэвч жагсаалтад Садулаев тэргүүтэй олимпын аваргууд багтаагүй тул ОХУ-ын Спорт бөхийн холбооноос тамирчдаа Парист илгээхгүй гэж зарласан.
ОУОХ-ноос эрх авсан арван орос бөхөөс найм нь холбооныхоо шийдвэрийг даган, олимпоос татгалзсан бол эрэгтэй 65 кг-ын жингийн дагестан залуу Шамиль Мамедов олимпод орохоор шийдвэрлэсэн байна. ОУОХ-ны мэдээллээр тэр урилгыг хүлээн авчээ. Шамиль 2023 оны ДАШТ-ий хүрэл медальт бөх.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Мамиашпили “Түүний хувьд багийн шийдвэр ямар ч хэрэггүй зүйл байжээ. Би Шамиль болон хувийн дасгалжуулагч, Дагестаны бөхийн холбооноос хариу хүлээж байна” гэж мэдэгдлээ.