“Лило ба Стич” анимейшний шинэчилсэн найруулга бүхий бүрэн хэмжээний киног Дисней компани бүтээхээ 2018 онд анх зарлаж үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байсан билээ. Тэгвэл хүлээлт дуусах цаг хэдийн хаяанд ирж, "Лило ба Стич" анимейшний бүрэн хэмжээний кино 2025 оны 5-р сарын 23-нд олон улсад нээлтээ хийх нь тодорхой боллоо.
Дин Флейшер Кэмпийн найруулж, Крис Кеканиокалани Брайтын бичсэн уг кинонд Крис Сандерс Стичийн дүрд дуу оруулж, Майа Кеалоха Лилогийн дүрд тоглоно.


Мөн Зак Галифианакис Стичийг бүтээгч Доктор Жумбагийн дүрд сонгогдсон бол Билли Магнуссен Стичийг агнах үүрэг хүлээсэн тусгай төлөөлөгчийн дүрд тоглож байгаа аж.


Харин гол дүрд Лилогийн эгч Нанигийн дүрд Сидней Агудонг тоглохоор болжээ.


