Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн тэмцээний “В” хэсэгт хуваарилагдсан “Хасын Хүлэгүүд” Тайванийн “Кингс” багийг талбайд нь буулган авч, сайн эхлэлийг тавилаа.
Өнөөдөр явагдсан эл тоглолтод 81:68 харьцаатайгаар “Хүлэгүүд” хожиж, тэдний шинэ легионер Жорди Тшиманга 29 оноог цуглуулж гялалзсан тоглолтыг толилуулав.
Түүнчлэн Жордан Толберт, Б.Барсболд нар тус бүр 15 оноог авлаа.
Өнөөдрийн тоглолтод “Кингс”-ийн гол тоглогч болох Жереми Лин оролцсонгүй.
“Хүлэгүүд” тавдугаар сарын 3-ны өдөр Бангкок хотноо зочилж, Тайландын “Адройт” багтай тоглоно.
