UBLife Logo
Загвар
“Хүүхэлдэйнүүдийг хамгаал”

“Хүүхэлдэйнүүдийг хамгаал”

Ойрын өдрүүдэд алдартнууд, нөлөөлөгчид “Protect the Dolls” гэсэн бичигтэй цагаан футболкийг өмссөн нь шинэ трэнд болохын зэрэгцээ, ямар учиртай уриа болох нь цахим орчинд хүмүүсийн анхаарлыг татаад байна. 

Загвар зохион бүтээгч Коннер Айвс

Энэ оны хоёрдугаар сард Лондонгийн загварын долоо хоногийн үеэр загвар зохион бүтээгч Коннер Айвс өөрийн шоуны өмнө гар утасныхаа Notes аппликейшн дээр “ямар нэгэн зүйл бичсэн футболка хийх” гэж тэмдэглэсэн байжээ. Ингээд тэр шөнөө энгийн л нэг цагаан футболкан дээр “Protect the dolls” гэсэн бичгийг хэвлэсэн байна. Одоо шуугиулаад буй энэ футболка бүтэх үйл явц ердөө гурван минут л үргэлжилсэн. Маргааш нь Коннер загварын шоугаа хаахдаа тэр футболкаа өмссөн бөгөөд шууд л хүмүүсийн анхаарлын төвд оржээ. Шоуны дараа футболкийг худалдаж авах хүсэлтэй хүмүүс олноороо түүн рүү холбогдсон байна. Футболка 99 долларын үнээр зарагдаж эхэлсэн бөгөөд дуучин Адисон Рей, загвар зохион бүтээгч Хейдэр Акермэн нар өмссөн зургаа цахим хаягтаа нийтлэн, дуучин Трое Сиван Coachella наадмын үзүүлбэрийнхээ үеэр өмсөж, зарагдаж эхэлсэн өдрөө л дууссан юм. 

Трансжендер загвар өмсөгч Алекс Консани дуучин Трое Сиваны хамтаар
Дуучин Трое Сиван Coachella наадмын үзүүлбэрийнхээ үеэр
Загвар зохион бүтээгч Хейдэр Акермэн

Хүүхэлдэйнүүдийг хамгаал гэж үү? Яагаад?

ХХ зууны дунд үеэс АНУ-д ballroom culture буюу өнгөт арьст, латин гаралтай ЛГБТК+ хүмүүсийн дунд хөгжсөн урлаг соёлын үзүүлбэрээр дамжуулан өөрийгөө илэрхийлэх соёлын шинэ үзэгдэл бий болсон. 1980-аад оны үед арьс өнгө, хүйсийн ялгаварлалаас болж нийгмийн дарамт шахалтад орсон хүмүүсийн эв нэгдэлтэй байх, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн гадуурхалтаас ангид байх газар болж хөгжсөн. Дуучин Мадоннагийн ‘’Vogue’’ дуу энэ соёлыг олон нийтэд таниулахад тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн. Харин ‘’dolls’’ буюу хүүхэлдэй гэдэг нь транс эмэгтэйчүүдийг илэрхийлэх, төлөөлөх үг юм. 

Мадоннагийн ''Vogue'' дууны клипний хэсгээс

Загвар зохион бүтээгч Коннер Айвсийн хувьд ЛГБТК+ нийгэмлэгийг идэвхтэй дэмждэг, бүтээл загваруудаараа дамжуулан транс эмэгтэйчүүдийн эрх, нийгэм дэх орон зайг хамгаалах уриалга гаргаж байсан юм. “Protect the dolls” футболкаас олсон орлогоо Trans Lifetime нийгэмлэгт хандивлаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 252 мянган ам.долларын хандив цугларсан байгаа ажээ. Коннер футболканы материал, хэвлэлийн зардал, тээвэр зэрэгт үнийн дүнгийн 30 орчим хувь зарцуулагдаж, үлдсэн бүх ашигаа хандивлаж байгаа гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.