Өнөөдөр өглөө Лос-Анжелес хотын Crypto.com Arena цогцолборт NBA лигийн плей-оффын эхний шатны тоглолт явагдаж, “Лос-Анжелес Лейкерс”, “Миннесота Тимбервулвз” багууд тав дахь тоглолтоо хийлээ. Улирлын дундуур Дончич хэмээх супер одоор эгнээгээ зузаатгасан “Лейкерс” цувралд 1:3 ялагдаж явсан тул тэдний хувьд хожигдох эрхгүй тоглолт байлаа. Дончич 28 оноо, Жеймс 22 оноо авсан ч баг нь ялагдаж, плей-оффын эхний шатнаас мултарлаа.
Лейкерс – Миннесота 96:103 (22:31, 27:28, 31:22, 16:22)
Crypto.com Arena
Лейкерс: Дончич (28 + 7 сам + 9 дам), Хачимүра (23), Жеймс (22 + 7 сам + 6 дам), Ривз (12), Финни-Смит (7) – гараа; Вандербилт (2 + 7 сам), Клебер (2), Винсент (0).
Миннесота: Гобер (27 + 24 сам), Рэндл (23), Эдвардс (15 + 11 сам + 8 дам), Конли (8), Макдэниэлс (8) – гараа; Александер-Уокер (10), Дивинченцо (9), Рид (3).
Миннесота баг цувралд 4-1 тэргүүллээ.
Хамгийн олон оноотой тоглогчоор Дончич шалгарсан. Эсрэг багаас франц төвийн тоглогч Руди Гобер дабл-дабл - 27 оноо, 24 самбар авчээ.
“Лос-Анжелес Лейкерс” улирлаа дуусгасан бол “Миннесота” дараагийн шатанд “Хьюстон Рокетс”, “Голден Стэйт Уорриорз” хоёрын ялсантай өрсөлдөх юм.