UBLife Logo
Нийгэм

АЛХАМ 2.0 | Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих аян эхэллээ!

Ub.life
Ub.life
АЛХАМ 2.0 | Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих аян эхэллээ!

Залуу хүн бүрийн хувьд ажилд орох гэдэг бол амьдралын хамгийн хариуцлагатай, басхүү хамгийн том сорилтуудын нэг. Харин энэ замналд тань хамт байх “Алхам 2.0” мэдээллийн аян өнөөдрөөс эхэлж байна.

“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Оюутны карьер хөгжлийн төвтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэх болно.

2022 онд хэрэгжүүлсэн “Алхам 1.0” кампанит ажлын үеэр залууст ажилд ороход нь түгээмэл тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах буюу CV бэлтгэх, албан ёсны харилцаа өрнүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн зохих журмуудыг таниулахын зэрэгцээ анхны ажлын амт, хөдөлмөр бүхэн үнэ цэнтэй зэрэг мэргэжилтнүүдийн түүхийг хүргэж байв. 

Харин энэ удаад бид эдгээр агуулгаас гадна Карьер хөгжлийн төвөөр дамжуулан эдгээр ур чадварыг хэрхэн олж авах төдийгүй ажил олгогчид, их, дээд сургуулиудыг хамарсан олон талт цуврал мэдээллийг танд хамгийн сонирхолтой байдлаар хүргэх болно. Ажилд орж, мэргэжлээ сонгох томоохон алхмаа та бидэнтэй хамт хийж, тулгарч болох ямар л эрсдэл бас тохиох ямар л боломжууд байна бүгдийг нь олж мэдээрэй. Үнэхээр асуумаар байгаа зүйлээ чатаар бичээд ороод ирсэн ч болно шүү. 

Хэрвээ чи ажилд орох гэж байгаа, өөрийн ирээдүйн карьерийн талаар бодож эхэлсэн бол эсвэл зүгээр л өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа бол “Алхам 2.0” мэдээллийн аяны контентуудыг алдаж болохгүй шүү!

Бидний дараагийн контентуудыг Ub.life болон “Алхам” сошиал хуудсуудаар хүлээн аваарай.

Facebook

Instagram

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.