UBLife Logo
Загвар

Зөвхөн Z үеийнхэнд байдаг загварын 5 зуршил

Зөвхөн Z үеийнхэнд байдаг загварын 5 зуршил

Сүүлийн үед цахим сүлжээнд зүмер, миллениал хоёр үеийн тэмцэл өрнөж байгаа билээ.  Хүмүүс тус хоёр үеийн загвар стиль, зуршил, зан чанарыг нь харьцуулсаар байна. Зүмерүүд миллениалуудыг стиль муутай, өмссөн хувцсаараа шууд танигддаг гэж шүүмжилнэ. Богино оймс, жийнс, үүргэвчийг нь дооглон инээгээд бидний загвар өөр гэж тохуурхах ажээ. Ингээд зөвхөн үеийнхэнд байдаг загварын 5 зуршлыг танилцуулж байна.

Зүмерүүд хувцсаа хэзээ ч засаж, оёж, янзалдаггүй

Миллениалууд хувцас худалдаж аваад Хувцас засварын тасагт заавал ордог бол зүмерүүд тийм тасаг байдаг гэж ч мэдэхгүй. Z үеийнхэнд жийнсэн өмд нь урт байна уу, үгүй юу пад байхгүй. Тэд худалдан авсан чигээр нь өмсөнө. Ингэснээр тэд илүү хөнгөн, чөлөөтэй харагддаг байна.

Трэнд, брэнд тэдэнд хамаагүй

Зүмерүүдийн үед л трэнд маш олноор төрөн гардаг болсон тул энэ гарчиг гайхал төрүүлэхээс өөр аргагүй. Гэвч олон нийт, массын сонирхдог зүйлд милленалууд л анхаарлаа хандуулдаг байна. Тэд сүүлийн үеийн трэнд даган хувцасладаг. Харин зүмерүүд микро-трендэд дуртай. Өнөөдөр ямар өмд, жакет “моодонд” орж байгааг огт тоодоггүй.

Зүмерүүдэд хувцасны өнгө хамаагүй

2010-аад оны үед бүгд гангалах нэгэн дүрэмтэй байлаа. Энэ бол “Бүх хувцас, гоёл, хэрэглэл хоорондоо тохирч байх ёстой” гэсэн дүрэм. Цүнх нь гуталтай, Тэлээ бүс нарны шилний хүрээтэй, пүүзний үдээсний өнгө богино цамцтай өнгө хослох ёстой гэж одоо ч миллениалууд бодсоор байдаг. Тэгвэл зүмерүүд энэ дүрмийг мэдэхгүй, сонсоогүй. Зүмерүүд есөн шидийн өнгө холилдсон хувцастай явахаас ичдэггүй.

Тэд хувцсаа янзалдаггүй

Зүмерүүд цамц, футболкоо янзлан, өмд дотроо хийж хэзээ ч үзээгүй. Милениалууд энэ маягаар биеийн хэлбэрээ гаргахыг эрмэлздэг байсан бол зүмерүүдийн хувцас том, өргөн тул тийм шаардлага ч үгүй.

Зүмерүүд логонд дургүй

Миллениалууд алдарт брэнд, логонд ухаангүй дуртай бол зүмерүүд брэнд хөөгөөд байдаггүй. Харин ч хувцсан дээр нь бөөн лого байхыг тэвчиж чаддаггүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.215.227.95
Үнэний ортой л бичиж