UBLife Logo
Спорт

Зургаадугаар сарын 13-наас эхлэх ДАШТ-д Монголын 18 жүдоч зодоглоно

Зургаадугаар сарын 13-наас эхлэх ДАШТ-д Монголын 18 жүдоч зодоглоно

Унгарын Будапешт хотноо зургаадугаар сарын 13-19-ний өдрүүдээр болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 83 орны 491 бөх барилдахаар мэдүүлгээ өгчээ.

Энэ тэмцээнд Монголын 18 бөх хүч сорино.


Эрэгтэйчүүдийн:

60 кг-ын жинд гурван жилийн өмнөх ДАШТ-ий мөнгөн медальтай Э.Ариунболд, Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт К.Ёолк нар барилдана.

66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальтай Ё.Басхүү, Азийн аварга Б.Эрхэмбаяр нар зодоглохоор боллоо.

73 кг-ын жинд өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэлтэй Л.Анхзаяа, Парисын Их дуулга тэмцээний хүрэлтэй О.Уранбаяр нар өрсөлдөнө.

81 кг-д Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр,

-100 кг-д Ази болон Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ий хүрэлтэй Б.Хүдэрчулуун,

+100 кг-д Азийн наадмын үзүүр бөх, Азийн АШТ-ий хошой хүрэлтэй Б.Гончигсүрэн барилдах юм.

Эмэгтэйчүүдийн:

48 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальтай, Их дуулга ангилалд хоёр түрүүлж, мөнхүү тэмцээнээс найман медаль ганзаглаад буй Г.Наранцэцэг, өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Азийн аварга, энэ сард Их дуулга ангиллаас анхны түрүүгээ гардсан Ж.Анударь нар хүч сорино.

52 кг-д Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальтай Л.Сосорбарам,

57 кг-д өсвөр үеийнхний дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний хүрэл медальтай, Азийн АШТ-ий үзүүр бөх Т.Ариунзаяа,

63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэлтэй, Азийн аварга Л.Энхрийлэн, Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Б.Ганхайч нар барилдана.

70 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Б.Ням-Эрдэнэ, өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй нар

+78 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэлтэй, Азийн наадмын хүрэлтэй А.Адьяасүрэн зодоглохоор боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогч\3.1.8.42
Тамирчиддаа амжилт хүсье ! Монгол улсыг сурталчилж байна гээд гадны улс орны хүмүүсд их мөнгө зарахаар Монгол тамирчиддаа мөнгө зар тэд Монгол хэмээх нэрийг дэлхийд тултал сурталчилна. Номин сайд аа хүний сэтгэлгүй хүнд мөнгө өгөхөөр , Монгол тамирчиддаа мөнгө өг .
Сонирхогч\3.1.8.42
Тамирчиддаа амжилт хүсье ! Монгол улсыг сурталчилж байна гээд гадны улс орны хүмүүсд их мөнгө зарахаар Монгол тамирчиддаа мөнгө зар тэд Монгол хэмээх нэрийг дэлхийд тултал сурталчилна. Номин сайд аа хүний сэтгэлгүй хүнд мөнгө өгөхөөр , Монгол тамирчиддаа мөнгө өг .