UBLife Logo
Улс төр

Ерөнхий Сайд орлогоо нотолж чадсангүй

Ub.life
Ub.life
Ерөнхий Сайд орлогоо нотолж чадсангүй

Өнөөдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Батбаатар, Ж.Баярмаа зэрэг хэд хэдэн гишүүн Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлох шаардлагад тодорхой хариулт өгөхийг асууж байлаа.

Харин Ерөнхий Сайд хүүгээ 17 сая төгрөгийн үнэтэй бөгж, 500 мянган төгрөгийн бугуйвч сүйт бүсгүйдээ бэлэглэсэн, бусад цүнх зэрэг асуудал нь худал мэдээлэл гэв. Гэвч түүний хүүгийн өндөр үнэтэй амралтын газрын үдэшлэг, нисдэг тэргээр “зугаалсан” зэрэг олон зураг баримттайгаар цацагдаад байгаа билээ. Эдгээр мэдээллийг зөвхөн “худал мэдээлэл” гэсэн үгээр няцаах нь нотолгоо болохгүй.

Түүнчлэн АТГ-д орлого нотлох материалаа өгсөн, шаардлагатай бол үзүүлэхээр бэлдсэн гэсэн юм. Харин тэрхүү материал нь түүний нийтэд нээлттэй байгаа Хөрөнгө орлогын мэдүүлэг аж. Энэ нь мөн л дээрх мэдээллийг үгүйсгэх хангалттай баримт биш юм.

Ийнхүү тэрбээр тодорхой хариулт өгөхгүй байсаар байнгын хорооны хуралдаан дууслаа. Өнөөдөр товтой УИХ-ын чуулганаар итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд энэ тухай дахин асуух хүлээлттэй байна. Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудал төдийгүй гишүүдийн бүх асуултад чуулганаар илэн далангүй хариулна гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.