Төрийн байгуулалтын Байнгын хороо Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх талаар хуралдаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Номинчимэг нарын асуултад ингэж хариуллаа.
Н.Н: -Би нэг л зүйл асууя. Итгэл үзүүлнэ гэдгийг хууль зүйн хувьд ч, улс төрийн нөхцөл байдлын хувьд ч маш сайн шалгалаа. Олон талаас үг найруулга дээр анхаарсан байж таарна. “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэхэд дэмжлэг шаардлагатай байна” гэж ээ. Ямар улс төрийн нөхцөл үүсэв, энэ ямар шалтгаан болов. Мөн дээр нь хэвлэлийнхэн танд нэг үг дайсан. Хэвлэлүүдтэй нээлтэй уулзаж, ярилцлага өгөөч ээ гэж…
Л.О: -Юун түрүүнд хэвлэлийнхэндээ хандаж хэлэхэд би ямар ч үр дүн гарснаас үл хамааран нээлттэй, хэвлэлийн бага хурал хийх боломжтой. Яагаад парламент дээр эхэлж ярих ёстой вэ гэж үзсэн бэ гэхээр ард түмний төлөөллийн байгууллагаар ярих нь зөв жишиг. Үүний өмнө тайлбар хийж, нөлөө үзүүлж, өөрийгөө зөвтгөх, асуудлыг нэг талд гаргаж тайлбарлах хүсэл байгаагүй. Парламентын процесс эхэнд нь явагдах ёстой л гэж үзсэн. Сонгодог парламентад байдаг нийтлэг жишгийг хэвшүүлэх гэж л итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Энэ бүх мэтгэлцээн өөрөө сонгодог парламентын соёл. Парламент өөрөө Засгийн газрыг бүрдүүлж, өөрөө огцруулдаг, хэн ч үүнд нөлөөлж болохгүй. Парламентаар дамжуулж олон нийтийн эргэлзээг тайлах байх.
О.Н: -Гурван долоо хоногийн өмнө жагсаал таныг орлогоо нотлооч ээ гэж эхлээд Огцрох амархан болж үргэлжлээд одоо итгэл хүлээлгэх тухай асуудал болчихлоо. Яагаад ийм зүйл болчихов оо гэдэг дээр ард түмэн болоод бид ч асуумаар байна?
Л.О: -Та бүхэн мэдэж байгаа, 5-р сарын 14-нд Гашуунсухайтын хил холболт болсонтой давхцаад анх ийм мэдээлэл цацагдсан. Би хүрч ирээд тайлбар өгөөд, тэр өдрөө л АТГ-т бүх материалаа өгсөн. Дараа нь хүүтэйгээ уулзсан. Миний хүү очиж тайлбар өгсөн. Дараа нь би хүүтэйгээ уулзаж, юу болов гэж асуусан. Яалт ч үгүй нэгэн бүсгүйд хайртай болсон нь үнэн байна, бие давхар болоод бөгж бэлэглэсэн гэсэн. 17 сая төгрөгийн үнэтэй бөгж, 500.000 төгрөгийн бугуйвч. Авсан бүх баримтаа АТГ-д өгсөн. За тэр машины хувьд Монголд ерөөсөө 10 хүрэхгүй л байдаг машин юм билээ. Бүгд худлаа мэдээлэл.
АТГ хугацааны хувьд ХОМ-тэй тулгаж нягтлаад, 30-60 хоногийн дотор хариу өгдөг юм билээ. Миний хүү 23 настай, эрх зүйн чадамжтай иргэн. Тэр хүн яаж амьдралаа зохиоход би хөндлөнгөөс оролцоод байх зохисгүй. Зөв амьдраасай, хэл ам битгий татлаасай гэсэн агуулгаар хоёр хүүхдэдээ би хэлдэг. Хүүхдүүдээ олны өмнө ил гаргаагүй явж ирсэн нь нэрмээс болчихвуу гэж бас бодож байна.
Залуустаа хандаж хэлэхэд, хэрвээ энэ зөвхөн орлогоо нотлох тухай байсан бол би шууд л гараад уулзах байсан.