UBLife Logo
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Огцрох амархан. Би албан тушаалтай зууралдаад байгаа юм байхгүй.

Ub.life
Ub.life
Л.Оюун-Эрдэнэ: Огцрох амархан. Би албан тушаалтай зууралдаад байгаа юм байхгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-д хүргүүлсэн Итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гишүүд дарааллын дагуу санал хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар

  1. Орлогоо нотлох асуудалд хангалттай баримт, нотолгоо өгөхгүй байна. АТГ-аас мэдээлэл өгч болохгүй гэсэн юм уу?

  2. “Хурдтай хөгжлийн төлөө зориг” гэсэн эвслийн гурван намын гэрээ бий. Өнгөрсөн 10 сарын хугацаанд энэ гэрээг ил болгож болоогүй юм уу? Үүнийг олон түмэнд өгч болохгүй юу?

  3. УИХ яг үнэндээ олонх, цөөнхгүй болсон. Бидэнд хяналт тавих боломж бүрэн байхгүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

  • Эвслийн гэрээ нууц биш ил байгаа. Н.Учрал сайд бүх гишүүдэд хэвлээд өгчих. Бид ХБНГУ-ын Эвслийн Засгийн газрын гэрээг чиг баримжаа болгож хамтын хариуцлага хүлээх, мэдээлэл солилцохтой холбоотой асуудлууд бий.

  • Хяналт, тэнцэл алдагдсан уу гэх асуудал үүсэх нь аргагүй. Энэ тухай бид яриад, хэлэлцээд явах ёстой.

  • Орлогоо нотлох бүрдүүлэх материал надад байгаа. Миний Хөрөнгө, орлогын мэдүүлэг гэсэн үг. Нээлттэй байхыг шаардаж байгаад нь баяртай байна, ил тод тайлагнахад бэлэн байна. Өнгөрсөн хугацаанд төртэй холбоотой ямар ч төсөл, сан, томилгоонд оролцоогүй.

  • Залуучуудын жагсаалтай холбоотой асуудал бол шалтгаан биш шалтаг. Шалтгаан нь өөр. Би дараа, дараачийн шатанд нээлттэй хариулъя.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

  1. Хуулийн дагуу Итгэл хүлээлгэх асуудал төсвийн эсвэл бодлогын тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх тухайд бий. Бодлогын ямар асуудлаар итгэл хүлээлгэхийг хүсэж байна вэ? Ямар дэмжлэг шаардлагатай байна вэ? Хууль зүйн үндэслэх хэсгээ мөн тодруулна уу?

  2. Баялгийн сангийн тухай хууль батлагдсан уу? Хэзээ батлагдсан бэ? Баялгаа буюу ордуудын 34 хувийг авах асуудал ямар шатанд явна вэ?

  3. Хөрөнгө хураах тухай хууль асуудал дэгдсэний дараа УИХ-д орж ирсэн. Энэ хууль яагаад удсан юм бэ?

Энэ бүхнийг асууж байгаа учир нь асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа хүн бүрийг Ухаа худгаа авахад саад болсон, Хөрөнгө хураах хуулийг эсэргүүцэж байна гэхчлэн нааж байна. Энэ бүхнээс залхаж байна.

Л.Оюун-Эрдэнэ:

  • Огцрох амархан. Би албан тушаалтай зууралдаад байгаа юм байхгүй. Харин түүний дараах үр дагавар чухал. Засгийн газар хялбар огцроод байж болохгүй учраас энэ хувь хүний шийдвэр байж болохгүй гэж үзсэн учраас парламентад энэ асуудлыг оруулж ирлээ.

  • Үндэсний баялгийн сантай холбоотой, стратегийн ордын 34 хувьтай холбоотой хэлцлүүд хийгдээд явж байна. Ухаа худгийн асуудлаар УИХ дээр Ажлын хэсэг гараад хуралдаж байгаа үетэй энэ бүхэн давхацсан. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомт холбогдсон өдөр энэ асуудал гарч ирсэн. Үүнд манай парламент болон нийгэм дүгнэлт хийх ёстой.

  • Орлогоо нотолж чадахгүй бол иргэний журмаар нэхэмжлэхтэй холбоотой зохицуулалт бий. Энэ хууль нэгдүгээр сарын 24-нд өргөн баригдсан. Энэнээс болоод гэх шалтаглах зүйл байхгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Nomin\18.142.106.29
Ерөнхий сайдаа Хэнтий аймагт байгаа Ханбүргэд нэртэй 3 давхар ресторан, буудал, супермаркетаа бас нотолчихоорой!!!!!!!! Хэнтийгийнхэн бүгдээрээ хүлээн зөвшөөрчихсөн манай ерөнхий сайдынх гээд ярьдаг юм байна лээ шүү !!!!!!!!!