Техас мужаас гаралтай 23 настай Энтони Томас Рейес энэ сарын 3-нд нь Дональд Трампын Мар-а-Лаго ордонд хууль бусаар нэвтэрч, Трампын 18 настай ач охин Кай Трамптай гэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр хашаа руу авирч ордон руу нэвтэрч Трамптай уулзах, Есүсийн сургаалыг түгээх зорилготой байсан гэж хэлсэн байна. Рейес 2024 оны 12-р сарын 31-нд үүнтэй ижил төстэй үйлдлийг завдаж байжээ. Рейесийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр баривчилж, Трампын гэр бүлийн гишүүдтэй холбоо барихыг хориглосон шүүхийн шийдвэр гарсан байна.

Кай Трамп нь Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор болон түүний экс эхнэр Ванесса Трамп нарын охин бөгөөд Инстаграм, ТикТок зэрэг нийгмийн сүлжээнүүдэд алдартай юм.

Энэхүү үйл явдал нь Мар-а-Лаго ордон болон Трампын гэр бүлийн аюулгүй байдлын асуудлыг хөндөөд байна.