Энэ сарын 30-наас долоодугаар сарын 7-нд Казахстаны Астана хотод World Boxing холбооны Дэлхийн Цомын тэмцээн болно. Одоогийн байдлаар тус тэмцээнд 33 орны баг тамирчид орохоор мэдүүлгээ өгөөд байна.
Казахстаны Спортын сайдын хэвлэлийн дарга Аян Толеген “Зохион байуулагчидтай холбогдож лавласан. Узбекистаны баг огт ирэхгүй болсон байсан” гэж харамсжээ. Казахстаны шигшээ баг хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ оруулахаар мэдүүлээд байсан бөгөөд хамгийн гол өрсөлдөгч болох Узбекистаны шигшээ ирэхгүй болсонд казах бокс сонирхогчид ихэд эгдүүцэж байгаа юм.
Казахстаны шигшээ баг
1. Санжар Ташкенбай (50 кг);
2. Махмуд Сабырхан (55кг);
3. Серик Темиржанов (60 кг);
4. Ертуган Зейнуллинов (65 кг);
5. Абылайхан Жусупов (70 кг);
6. Сабыржан Аккалыков (75 кг);
7. Нурбек Оралбай (80 кг);
8. Бекзад Нурдаулетов (85 кг);
9. Сагындык Тогамбай (90 кг);
10. Айбек Оралбай (+90 кг).