Энэ сарын 13-нд Израилын арми Ираны гол хот, цөмийн баазад агаарын цохилт өгч, Ойрх Дорнодод бас нэгэн дайны голомт бий болсон билээ. Цохилтын дүнд Ираны армийн хэд хэдэн том албан тушаалтан, цөмийн хөтөлбөрийн чухал эрдэмтэд амиа алдсан юм.

Яагаад Израил Хезболла, ХАМАС-тай дайтаж байгаа энэ үедээ Иранд халдав гэдэг олны анхаарлын төвд байгаа.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ираны цөмийн хөтөлбөр өндөрлөх шатандаа орж байсан, хэрэв довтолж, цөмийн төвүүдэд халдаагүй бол хагас жилийн дараа Иран улс цөмийн зэвсэгтэй, 2000 гаруй тив алгасах пуужинтай болох байжээ.

Тиймээс тэд яаран довтолсон байна. Дайндаа АНУ-ыг хамруулах гэсэн боловч Трамп татгалзсан.

Ираны тал хариу цохилтоо Бямба гарагт хийлээ. Хэдэн зуун пуужин Израилыг зүглэн, замд нь тосон унагааж байсан ч маш олон хот пуужингийн цохилтод өртсөн байна.

Хайфа хотын нефть боловсруулах үйлдвэр хамгийн эхний цохилтод өртсөн. Иранчууд шинэ пуужингаас гадна дунд зайны Emad, Ghadr, Kheibar Shekan ашиглажээ.

Израил хариуд нь мөн Тегераны өмнөд талд байх нефтийн үйлдвэрийг харваж, цэргийн чухал баазуудад цохилт өгсөн байна.

Одоогийн байдлаар Ираны тал 215 хүн алагдсан байгаа бол Израил 50 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна.



