Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий 5 дахь өдрийн барилдаанууд ид өрнөж байна.
70 кг-д хүч сорьсон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын хошой аварга Б.Ням-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөв. Түүний хувьд, Ливаны бөх Чайеб Акулинад унаснаар, ДАШТ-ийг өндөрлүүллээ.
Өдгөө 19 настай Б.Ням-Эрдэнэ Насанд хүрэгчдийн ДАШТ-д гурав дахиа оролцсон нь энэ юм.
Харин “D” хэсэгт багтсан өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй, нутгийнхаа дэвжээнд дэлхийн аварга болно гэж ам бардам хэлсэн ДАШТ-ий хүрэл медальт Софи Озбаст өвдөг шороодсон.
Өдгөө 18 настай Д.Есүй Насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа зодоглолоо.


