UBLife Logo
Эрүүл мэнд

Таныг амжилтад хүргэх өглөөний 6 зуршил

Таныг амжилтад хүргэх өглөөний 6 зуршил

Өглөө хэрхэн боссоноос чинь таны ажлын амжилт шалтгаалдаг гэдгийг та мэдэх үү? Сайхан амраад, сэргэлэн цовоо босоход тэр өдөр тэр чигээрээ үр бүтээлтэй өнгөрдөг. Ингээд таны ажилд амжилт авчрах өглөөний 6 дасгалыг танилцуулж байна. Та зуршил болгон хадгалаад аваарай.

Ороо хураах

Өглөө босоод ороо хураахгүй бол ажил бүтэхгүй гэж эртнээс зааж сургаж ирсэн. Мэдээжийн зүйл мэт санагдав ч үнэндээ энэ нь хүнд сахилга бат суулгадаг үйлдэл юм. Уильям Макрейвен нэгэнтээ “Хэрэв та дэлхийг өөрчлөхийг хүсэж байгаа бол ороо засахаас эхэл” гэж хэлжээ. Энэ бол зүгээр нэг үг биш, эрдэмтэн судлаачид ч үүнийг баталж байгаа юм. Цэвэрхэн, сайхан зассан ор хүнд эрч хүч олгож, аз жаргалын мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна. Өглөөний хамгийн эхний даалгавраа та гүйцэтгээд өөртөө итгэх итгэлтэй болж, бүтэн өдөр туурвих хүч чадалтай болох юм.

Аяга цэвэр ус уух

Шингэний дутагдал хүний зан аашинд нөлөөлдөг. Сэрэнгүүтээ нэг аяга цэвэр ус ууж, шингэний дутагдлаа нөхөөрэй. Өглөө эрт цэвэр ус уух нь дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээдэг. Мөн сэтгэл зүйд эерэг нөлөөтэй. Мэдээж ус уух нь стресс, сэтгэл түгшилтээс бүр мөсөн ангижруулахгүй ч бүтэн өдрийн эрч хүч өгч чадна.

Сунгалт хийх

Таныг өглөө сэрээд бүхэл бүтэн биеийн тамирын дасгал хий гэж хэлээгүй гэдгийг анхаарна уу. Зүгээр л ганц, хоёр минут сайхан суниа. Хөнгөхөн, жирийн хэдэн хөдөлгөөн хийхэд л цусны эргэлт сайжирч, хүч чадал мэдрэгдэнэ.

Бясалгал хий

Өглөөний бясалгал маш тустай, ялангуяа сэтгэцийн эрүүл мэндэд хэрэгтэй. Арван минут бясалгахад л бүтэн өдрийн өөдрөг, эерэг эрч хүчтэй болох юм. Чимээгүй, тайван газарт очоод цагаа тавиад, бясалгал хий. Хамгийн гол нь сөрөг, өөрийгөө зовоож байгаа асуудлууд, ажлаа бодож болохгүй.  

Эрүүл өглөөний хоол

Зөв, эрүүл өглөөний хоол бол амжилттай хүний хамгийн чухал зуршил байдаг. Сэрээд тайван өглөөний зоогоо барих нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж, бухимдлыг арилгадаг. Шөнө “өлссөн” бие махбодод цэнэг хэрэгтэй. Витамин, амин дэмтэй бүтээгдэхүүн хэрэглэж, өндөг, тараг, самар, жимс, загасны мах хэрэглэвэл биед ашигтай.  

Гар утсаа хол тавь

Өглөө сэрээд л гар утсаа шалгадаг зуршлаа хая. Гар утас хүний сэтгэл зүйд муу нөлөөтэй. Гар утасны хамааралтай болох нь бухимдал төрүүлдэг. Амжилттай яваа хүмүүс сэрснийхээ дараах 30-60 минутыг гар утасгүй өнгөрүүлдэг нь батлагдсан зүйл. Ингэснээр ухаан саруул байж, зорилго тодорхой болдог байна.

Дээрх зургаан зуршлыг биедээ суулгаснаар таны ажлын амжилт нэмэгдэж, замнал дээш өсөх учиртай. Гол нь та эрүүл энх байж, ихийг бүтээх эрч хүчтэй болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.