Төмөр замчдын баярын үеэр улсын арслан Б.Орхонбаярын гараас нь татсан эмэгтэйн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, багагүй шуугиан тарьсан. Тиймээс эдгээр зарчмыг баримтлах нь сайхан зурагтай болохын эх үндэс төдийгүй таныг халдлагад өртөхөөс сэргийлнэ.
Нэгдүгээрт, ямагт мэндийг нь асууж, зөвшөөрөл авч бай. Санамсаргүй байдлаар шуудхан сельфидэх нь сайхан зурагтай болоход тань туслахгүй. Мөн энэ нь таныг халдлагад өртөхөөс сэргийлнэ.
Хоёрдугаарт, олны танил хүмүүсийг шууд дамжуулалтын камер онилсон байх магадлал өндөр тул биеийнх нь эмзэг хэсгүүдэд хамаагүй хүрч болохгүй. Энэ нь таныг ч, нөгөө хүнээ ч эвгүй байдалд оруулахгүй байхад туслахаас гадна тухайн хүний орон зайг хүндэтгэж буй хэлбэр юм.
Гуравдугаарт, тухайн орчныг анхаарч үзвэл зохино. Олон хүн шавсан ч юм уу, эсвэл зураг даруулахад тохиромжгүй орчин, нөхцөлд заавал сельфидэх гэж адгах хэрэггүй. Та дараа ахин таарч болно.
Дөрөвдүгээрт, бусдыг хүндэтгэж бай. Бусад хүмүүс хамт зургаа даруулж байхад нөгөө талаас нь зэрэгцэн дайрч, битгий адгаарай. Энэ тохиолдолд таны ч, бусад хүмүүсийн ч зураг онцгүй гарахыг анхаарна уу.
Тавдугаарт, хэт дотно байдлаар зураг авахуулах гэж бүү давшаарай. Энэ нь бусдад буруу мэдээлэл өгөхөөс гадна, таны зургийг хэн нэгэн хуурамч мэдээлэл түгээхэд ашиглаж болохыг санагтун.
Зургаадугаарт, зургийн тайлбартаа онцгой ач холбогдол өгч байгаарай. Зарим хүн постоо хөгжилтэй болгох гэж, эсвэл санаандгүй байдлаар зохимжгүй тайлбар бичсэнээр насан туршдаа бусдад шоолуулах нь бий.
Долоодугаарт, техник хэрэгслээ бэлдээд оч. Дүрс л гарч байвал болоо гэж бүү хандаарай. Таны зурагны өнгө, нягтрал, орчин нөхцөл зэрэг нийцтэй сайхан байвал хүмүүст төдий хэрээр сайхан, дулаахан мэдрэмж төрүүлэх учиртай.
Та дээрх зарчмуудыг дагаж зургаа даруулбал уг зураг таны амьдралын нэгэн агшныг аргамжсан, магадгүй түүхэн үнэ цэнтэй чухал дурсгал болж үлдэх болно. Танд амжилт хүсье.