Өөрийгөө хайрлах, өөрийгөө байгаагаар нь хүлээж авна гэдэг тийм ч хялбар зүйл биш. Хувь хүн гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийнхөө үнэ цэнийг олж харахаар хичээж буй танд тохирох 10 поп дууг санал болгож байна.
#1. Colbie Caillat - Try
Цацагдсан даруйдаа дэлхий даяар олон охид бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл нэмж, төгс байна гэдэг юу гэсэн утгатай болохыг өөр өнцгөөс харуулсан дуу.
#2. James Bay - Let it go
Хүн өөрт төрж буй сөрөг мэдрэмжүүдээ тавьж явуулах хэцүү байдаг. Тэгвэл энэ дуу өөрт төрж буй сөрөг мэдрэмжүүдээ тавьж явуулахад тань тусална.
#3. Hailee Stienfeld- Love Myself
Цоглог, эрч хүчээр дүүрэн энэ дуу танд аз жаргалын дааврыг ялгаруулахад тань тусална.
#4. Khalid – Better
Зөөлөн, дулаахан хоолойгоороо бүүвэйлэх мэт. Танд ганцаараа биш гэсэн мэдрэмж төрүүлэх болно.
#5. Christina Aguilera – Beautiful
Гоо үзэсгэлэн. Гоо үзэсгэлэн гэж таны хувьд юуг хэлэх вэ?
#6. Billie Eilish – Everything I Wanted
Өөрийгөө шүүлгүйгээр үнэнтэйгээ нүүр тулахад тань Биллигийн уянгалан хоолой танд хань болно.
#7. Shawn mendes- In my blood
Айдас, түгшүүр уг нь цусанд маань баймааргүй юм. Гэхдээ байвал үүнийгээ давж гарч чадах болов уу?
#8. Rihanna – Diamonds
Булавч бултайна, даравч далдайна гэдэг шиг үргэлж хурц алмаз мэт гэрэлтэх эрх хүн бүрд бий.
#9. Sia – Unstoppable
Зогсохгүй. Өөрийн мөрөөдөлдөө, өөртөө бууж өгөлгүй урагшаар л байхад тань урам зориг өгөх дуу.
#10. Sam Smith, Labrinth - Love Goes
Хайр үргэлжилдэг, явдаг, шархлуулдаг. Энэ хөврөөн дунд бид эдгэрэхээ мартаж орхих мэт.