АНУ-ын нью-Йорк хотод MTV Video Music Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.

Хамгийн том шагнал болох “Оны шилдэг видео”-г дуучин Ариана Гранде богино хэмжээний шинжлэх ухаан – зөгнөлт "Brighter Days Ahead” киногоороо хүртлээ.
Энэ кино мөн “Шилдэг поп видео”, “Шилдэг урт видео” шагналыг авсан юм.

Энэ жилийн гол баатар нь 4 шагнал авсан дуучин Леди Гага байлаа. Artist of the Year, Best Collaboration, Best Direction, Best Art Direction шагналууд түүнийх болсон. Сүүлийн хоёр шагналыг нь тэр “Abracadabra” клипээрээ хүртсэн юм.
Оны шилдэг дуу шагнал Өмнөд Солонгосын Ружэ, АНУ-ын Бруно Марс хоёрын эзэмшилд очсон.
Best New Artist - Алекс Уоррен

Best Group – BLACKPINK
Солонгос охид одоо дэлхийг тойрсон аялан тоглолттой байгаа.

Шилдэг цомог шагналыг Сабрина Карпентер “Short n' Sweet” цомгоороо авлаа. Тэрээр мөн шилдэг поп дуучнаар шалгарсан билээ.

Best K-pop видео – Лиса, Doja Cat, Raye нарын “Born Again”
Video Vanguard Award буюу поп урлагт оруулсан хувь нэмрийг үнэлдэг шагналыг энэ жил Мэрайя Кэри хүртлээ. Кэри мөн шилдэг R'n'B видео шагнал авсан байна.
