UBLife Logo
Боловсрол

Г.Бум-Эрдэнэ: Геометрийн бодлогоос хариу эрэх нь нуугдаж тоглож байгаатай адилхан

Г.Бум-Эрдэнэ: Геометрийн бодлогоос хариу эрэх нь нуугдаж тоглож байгаатай адилхан

Үндэсний геометрийн анхдугаар олимпиад есдүгээр сарын 27-28-нд Нийслэлийн ЕБ-ын 31-р сургуульд болох билээ. Хоёр өдрийг дамнан явагдах энэхүү олимпиад нь хойшид жилдээ хоёр удаагийн давтамжтайгаар зохион байгуулагдах төлөвтэй байна. Түүнчлэн гурван жилийн дараа олон улсын олимпиад болж хүрээгээ тэлэх юм.

Энэ талаар математикийн багш Гэндэнжамцын Бум-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та геометрийг тодорхойлооч?

-Геометр хэмээх үг “газар хэмжих” гэсэн утгатай. Евклид МЭӨ III зууны үед анхлан геометрийн туршиц, судалгааны ном бичсэнээр шинжлэх ухаан болох үндэс суурийг нь тавьсан.

-Орчин үед “амжилт” гэдэг ойлголт өргөн хүрээтэй, олон салаа утгатай болсон нь ажиглагддаг. Олимпиадад оролцогч хүүхэд бүрийн хүрэх бололцоотой амжилтын тухайд та юуг хэлэх сэн бол?

-Геометрийг зурж, дүрсэлж бас логик, товч бичиглэлээр илэрхийлж болно. Иймд, аливаа өгөгдлийн утгыг логикоор сэтгэж, цэгцтэй илэрхийлэх явдал нь тухайн хүний тархийг бүтээлчээр хөгжүүлдэг. Ер нь хүүхдийн ирээдүйд хамгийн чухал нөлөөтэй хичээлийн тэргүүн эгнээнд гарцаагүй геометр нэрлэгддэг юм.

-Үндэсний геометрийн анхдугаар олимпиадыг профессор Хандын Гэндэнжамц, Дамбийн Цэрэндулам нарын нэрэмжит болгоод зохион байгуулж байна. Таны аав, ээж болох эдгээр хүмүүс геометрийн шинжлэх ухаанд ямар үнэ цэнтэй хувь нэмэр оруулсан бэ гэдгийг тодотгож ярина уу?

-Гэр бүлийн хүмүүс хамтдаа нэгэн томоохон үйл хэргийн төлөө амьдралынхаа бүхий л цаг хугацаа, сэтгэл оюунаа зориулах нь ховорхон хувь тохиол билээ. Манай аав, ээж хоёул МУИС болон МУБИС-д геометр заах арга зүйн хичээлийг 40 гаруй жил заасан байна. Үүний сацуу геометрийн багш нарыг бэлтгэх, сурах бичиг зохиох ажлыг гардан гүйцэтгэсэн л дээ. Ээж, аавынхаа үлдээсэн энэ их өвийг хойч үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг, хариуцлага юм. Тиймээс бид Үндэсний геометрийн олимпиадыг санаачилж, хойшид тогтмол явуулахаар шийдээд байна. Анхдугаар олимпиадад одоогийн байдлаар 14 аймгийн багш, сурагчид оролцохоор бүртгүүлсэн байна.

-Аливаа олимпиадад амжилттай оролцохын тулд хэрхэн бэлдэх тухайд та ямар зөвлөгөөг хэлэх вэ?

-Олимпиад бол хүүхдүүдийн юу сурснаа илэрхийлэх нэг хэлбэр юм. Үүний алсын өгөөж нь гэхэд бага үйлдэж ихийг бүтээнэ гэдэг зарчмаар аливаа асуудлын шийдлийг геометрийн аргаар хамгийн түргэн хугацаанд, алдаагүй ажиллаж тодорхойлох арга барилд сургаж байгаа юм.

“Ямар нөхцөл өгөгдсөн юм, түүнээс чи юуг шийдэх вэ” гэдэг ерөнхий зарчмыг ойлгож, энэ функцийг дүрслэн харж чадвал бодлого бодно гэдэг чинь амьдралын сургуульд ч мөн суралцаж байна гэсэн үг. Энгийнээр бол геометрийн бодлогоос хариу эрэх нь нуугдаж тоглож байгаатай адилхан явдал юм. Энэ тоглоомд асуудлыг шийдэхийн тулд нуугдсан нэгнийгээ хайдаг шүү дээ. Ингэхдээ хар таамгаар хайх бус оюун бодлоороо ажиллахад хүрдэг. Хүний оюун бодолд зүг чиг, зам заагч нь логик дараалал юм. Ингэж хүүхэд логик дарааллыг ажиглаж, цэгцтэй сэтгэх явцдаа бас сэтгэлийн цэнгэл авч байдаг.

-Геометрийн ухаанаас монголчуудад хамгийн дутуу үнэлэгддэг зүйл юу вэ?

-Геометрийн үнэ цэнийг мэддэггүй, ойлгодоггүй хүмүүс олон бий. Дутуу үнэлэх бүү хэл, Монголд бараг геометрийн хичээл алга болохоос наахнуур байгааг харж л байна шүү дээ, өдгөө бид. Тиймээс геометрээр өртөөлж цэгцтэй бүтээлч сэтгэдэг, аливаа асуудлын логик дарааллыг бүрэн дүүрэн ойлгож мэдэрдэг, улмаар амьдралд ч мөн энэ байдлаар ханддаг хүмүүсийг ирээдүйд бэлтгэх зорилготойгоор уг олимпиадыг санаачлаад байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.153.165
Манай багш бн шд
ЗОЧИН\13.214.153.165
Манай багш бн шд
ЗОЧИН\18.139.217.40
ЗОЧИН\18.139.217.40
ЗОЧИН\18.139.217.40
ЗОЧИН\18.139.217.40
irgen\3.1.206.227
9.27-28 нд зохион байгуулж байгаа геометрийн олимпиад өглөө 08:20 д эхлэх ёстой, 10:20 цагт эхлээгүй. Бумэрдэнэ багш ганцаараа гараар бичсан А5 цаас тараагаад явж байсан. Үнэхээр хариуцлагагүй!!!! олон зуун хүүхэд эрт цуглуулчаад 2 цаг хүлээлгээд дээр нь ахиад 3 цаг суулгаж бодлого бодуулна!!! арай юу? Зохион байгуулалт гэж байхгүй, хаана ямар ангид орох нь тодорхойгүй, харгалзагч багш нь 10 жилийн хүүхдүүд!!!
Зочин\54.255.222.252
Бумаа багшдаа амжилт хүсье! Та шүү!
ЗОЧИН\13.213.36.11
Зөв Бумэрдэнээ цүнх баригч нар наад хичээлийг алга болгохгээд байна.
ЗОЧИН\13.213.36.11
Зөв Бумэрдэнээ цүнх баригч нар наад хичээлийг алга болгохгээд байна.
ЗОЧИН\13.213.36.11
Зөв Бумэрдэнээ цүнх баригч нар наад хичээлийг алга болгохгээд байна.