Хэрвээ манай дэлхийн байгалийн тогтолцоо болоод хувьслын хамгийн их таалдаг амьтныг нэрлэх бол хариулт нь “хавч” байж мэднэ. Эрдэмтдийн ажигласнаар, дэлхийн хувьслын урт замд өөр хоорондоо огт холбоогүй таван өөр төрлийн далайн амьтад бие даан “хавчны хэлбэрт” хувирсан байдаг. Энэ сонирхолтой үзэгдлийг карцинизаци (carcinization) гэж нэрлэдэг байна.
Ээдгээр амьтад олон сая жилийн туршид нягт хуягтай, хажуу тийш алхдаг, өргөн хуягтай хавчны төрхөд оржээ.

Жишээлбэл, бидний мэдэх хаан хавч (King crab) үнэндээ “жинхэнэ” хавчны удам биш, харин хуягтай амьдралд дассан нялцгай биетэн болох “Hermit crab”-аас гаралтай аж. Тэд хамгаалалтын бүрхүүлээ хаяж, өөрийн биеийг өөрчлөн жинхэнэ хавчны дүр төрхийг “дахин бүтээсэн” байдаг.
Энэ үзэгдэл бол конвергент хувьслын хамгийн гайхам жишээ. Өөр хоорондоо холбоогүй төрөл зүйлүүд ижил орчинд ижил асуудлыг ижил аргаар шийдэхийн тулд ижил хэлбэр рүү “дахин дахин” хувьсаж буй хэрэг юм.

Тэгвэл яагаад байгаль дэлхий хавчны хэлбэрийг жинхэнэ “сонгодог” гэж үздэг юм бол?
Хариулт нь тэдний төгс тэнцвэртэй бүтэцтэй холбоотой.
Хуяг нь тэдэнд хамгаалалт бий болгож өгдөг, хөдөлгөөн нь уян хатан, мөн биеийн хэлбэр нь далайн ёроолд амьдрахад хамгийн үр ашигтай. Иймд хавчны хэлбэр нь байгалийн хувьд “төгс шийдэл” болсон мэт.
Гайхалтай нь, эдгээр “хавч хэлбэртэй” төрөл зүйлүүд нь зөвхөн гаднах төрхөөрөө төстэй байхаас гадна булчин, мэдрэл, цусны эргэлтийн бүтцийн хувьд ч ижил төстэй болж хөгждөгийг эрдэмтэд олж тогтоосон.
Тэгэхээр нэгэн асуулт урган гарч ирнэ. Хувьслын зам жинхэнэ утгаараа санамсаргүй юу, эсвэл байгаль нэгэн төрлийн төгс загвар луу үргэлж буцсаар байдаг уу?
Эх сурвалж: One hundred years of carcinization, Biological Journal of the Linnean Society, 2017 он
