UBLife Logo
Хөгжим

Домогт KISS хамтлагийг үндэслэгч Эйс Фрейли нас барлаа

Домогт KISS хамтлагийг үндэслэгч Эйс Фрейли нас барлаа

Хүнд хөгжим, хурц будаг, ганган хувцсаараа алдартай Kiss хамтлагийн үүсгэн байгуулагч Эйс Фрейли (жинэхэн нэр нь Пол Дэниел Фрейли) 1951 оны дөрөвдүгээр сарын 27-нд Нью-Йоркт төржээ. Тэрээр хөгжимд дуртай нидерланд-герман гаралтай гэр бүлд өссөн юм.

1973 онд Фрейли Пол Стэнли, Жин Симмонс, Питер Крисс нарын хамт хамтлагаа байгуулжээ. Тэд тэр дороо алдаршсан.

Фрейли хамтлагийн гол өнгө болсон гитарыг хариуцаж, Spaceman нэрээр тоглож байв. Түүний бичсэн Cold Gin, Shock Me, Rocket Ride зэрэг дуу хит болж байлаа. Фрейли 1980-аад оны хард рок гитарчдын үлгэр дууриал нь байв.

1980-аад оны эхээр бусадтайгаа санал зөрөлдсөн болон хар тамхи, архинаас болоод Фрейли хамтлагаасаа гарсан. Frehley's Comet нэртэй шинэ хамтлаг байгуулсан нь хэд хэдэн цомог гаргаж амжсан.

1996 онд Kiss хамтлагтаа эргэн ирж, дэлхий тойрсон аялан тоглолт хийлээ. Фрейли эргэн ирсэн гэдэг мэдээ тоглолтын бүх тасалбарыг борлуулж чадаж байлаа. Гэвч 2000 онд тэр дахин хамтлагаа орхиж, ганцаарчилсан бүтээл туурвих болсон юм.

Эйс Фрейли 74 настайдаа нас барлаа. Тэрээр өнгөрсөн сар студи дотроо ухаан алдан унахдаа тархиндаа цус алдсан. Ингээд эмчилгээ авахгүй байсаар энэ ертөнцийг орхижээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.