“Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев Монголын ГХЯ-ны урилгаар Монголд айлчилна” гэж тус байгуулага албан ёсоор мэдэгдлээ.

Айлчлал 11 дүгээр сарын 20-21-нд болно. Нурлан Ермекбаев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээр хийх юм.
