Амьдрал гэдэг агуу зүйл. Цаг, мөч болгонд ямар нэг чимээгүй, намуухан үйл явдлууд өрнөж, анхаарлаа сайн хандуулахгүй бол ихэнх тохиолдолд анзаарахгүй өнгөрдөг. Харин энэхүү хэнд ч анзаарагдамгүй ч уян сайхан, урам зориг харуулсан мөчүүдийг гэрэл зураг бидэнд үлдээдэг.

Эдуард Бубагийн авсан зургууд дээр ямар нэг сүртэй зүйл байхгүй. Хүүхдүүд тоглож, навч хагдран унаж, хосууд үнсэлцэнэ. Гэхдээ хараад сууж байхад энэ чинь л жинхэнэ амьдрал юм байна гэдгийг ойлгож эхлэнэ. Түүний зураг болгоноос хайр үнэртдэг.

Буба өөрөө нэгэнтээ “Гэрэл зураг авах нь талархал илэрхийлж байгаа хэрэг” гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч түүний гэрэл зургуудыг удаан харж суухад дотроо чимээгүй “Баярлалаа” гэж хэлмээр болно.

Бубагийн гэрэл зургуудаас нэг тийм дулаахан мэдрэмж төрж, зураг дээрх хүмүүсээс нь сэтгэлийн гэрэл цацарч байгаа мэт.

Эдуард Буба 1923 онд төрсөн. 1945 оноос гэрэл зураг сонирхож, аялж эхэлжээ. Хоёр жилийн дараа тэр “Кодак” шагнал авсан юм. Үүнээс хойш дөчөөд жил түүний уран бүтээл намтар нь болон хувирсан. Зураг болгоноос нь онцгой мэдрэмж, ур чадвар, мэдээж талархал харагдаж, яруу найраг л гэсэн үг.




























